Нийгэм
МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатар төрийн төсөл нэрээр төрсөн дүүтэйгээ хамтран луйвар хийжээ
МҮОНРТ-ийн дарга асан М.Наранбаатар төрийн төсөл нэрээр төрсөн дүүтэйгээ хамтран луйвар хийжээ.Түүний хэрэгжүүлсэн луйварт татагдан оролцсон компани , тэдгээрийн үйлдлээс хохирсон иргэд өнөөг хүртэл гомдолтой байна. Анх нээлттэй тендер зарлаж МҮОНРТ-ийн алба хаагчдын орон сууцыг бариулахаар болсон энэ асуудалд дарга асан М.Наранбаатар ашиг хонжоо хэдийнээ олж харж бүхнийг зохион байгуулжээ.Түүний зохион байгуулалттай хэрэгт хамгийн эхний жишээгээр Харганат цамхаг групп холбогдож хохирсон байгаа юм.
Харганат цамхаг групп хамтран ажиллахаар болж ыБатбүрдэл гэх компаниар бүх данс тооцоо хөтлөгдөх нөхцөлтэйгөөр хамтран ажилласан ч хохироод үлджээ. Харин энэ асуудал барилга баригдсаны дараачаас ил болж хохирсон компаныхан хууль хяналтын байгууллагад удаа дараа хандсан боловч тухай бүртээ хаагдаж байсан талаар хэлж байна.
Ийнхүү төрийн төсөл нэрээр орон сууц бариулж түүнээсээ их хэмжээний мөнгө завшсан ах дүүс ард иргэдэд шуурхай зээл олгодог банк бус байгуулсан ч байж болзошгүй байна.Тэд мөнгө хүүлэх хэмжээнд очтолоо мөнгө идсэн байх магадлал байна.
МҮОНРТ-ийн Ажилчдад зориулсан байр ашиглалтанд орсон боловч ажилтан алба хаагчид нийтээр амьдарсангүй.Ашиг болгож ах дүү 2 50-н хувийг нь худалдан борлуулжээ.Түүгээр ч зогсохгүй грашийг Батбүрдэл компани эзэмшиж , энэ байрны оршин суугчид дотор нэг ч иргэн граш эзэмших эрхгүй гаднаа машинаа хөлдөөж амьдарч байна.Мөн м2 аас иддэг , оршин суугчиддаа бойлуур шахдаг гэх асуудлууд ар араасаа хөвөрсөөр үүнд холбогдож хохирсон иргэд ч олон тоогоороо гарч ирсээр иргэн Цэрэнд хандсан байгаа юм.
Энэ асуудалд хохирогч олонтой.Идэж уусан мөнгөний тоо багцаатай.Баримт нотолгоо хангалттай учраас иргэн Цэрэн , Харганат цамхаг групптэй хамтран хууль хяналтын байгууллагад ахин хандхаа илэрхийлж байсан юм.
Та бидний мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа энэ мэт эрхмүүдийн хэрэг эхнээсээ ил тод болж байна.Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хянаж шалгах уу , хааж хэрэгсэхгүй болгосоор л байх уу.Ямартаа ч хохирсон иргэдийн зөрчигдсөн эрх ашгийн талаарх мэдээллийг бид хөндөн хүргэсээр байх болно.
Эх сурвалж: https://www.facebook.com/2127457800864493/posts/2350076525269285/
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.