Эдийн засаг
Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд туршлага солилцоно

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /Аlliance for Financial Inclusion/-ийн Жилийн тайлангийн хурал энэ сарын 09-нд цахим орчинд боллоо. Энэ удаагийн хурлаар 2020-2023 оны стратеги төлөвлөгөө, 2019 оны аудитын тайлан, коронавируст халдварын улмаас үүссэн нөхцөл байдлыг даван туулах арга зам, туршлагын талаар хэлэлцэв. Мөн чадавхийг бэхжүүлэх стратеги, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал санхүүгийн үйлчилгээг хүргэхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлогыг тус, тус хэлэлцэж баталлаа.
Ингэснээр нийгэмлэгийн гишүүн орнуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах стратеги боловрсуулахдаа хэрэгцээ, шаардлага, онцлогтоо тохирсон арга, аргачлалаас суралцах, харилцан туршлага судлах боломж бүрдэж байгаа юм. Хуралд Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэг, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын гишүүдийг ахлан Хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар оролцсон юм.
Нийгэмлэг нь дэлхийн хөгжиж буй 89 орны 100 төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагын гишүүнчлэлтэй, дэлхийн бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага. Жил бүр Дэлхийн бодлогын форумыг зохион байгуулж санхүүгийн үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын шийдлүүдийг зөвшилцөн баталж, үр дүнтэй хэрэгжүүлэх, хөгжлийг хурдасгахад гишүүн байгууллагууд хамтран ажилладаг.
Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд нийгэмлэгт гишүүнээр элссэнээс хойш Монгол Улсын санхүүгийн салбарын бодлого, мэдээллийг тунхаглалд тусгуулж, хамтран ажиллаж ирсэн. 2011 онд “Цахим мөнгөний зохицуулалт”, 2015 онд “ХАА-н гаралтай бараа түүхий эдийн зах зээлийн хөгжил”, 2017 онд “Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг үнэлэх түүвэр судалгаа”, 2019 онд “Хүртээмжтэй ногоон санхүү” гэсэн мэдлэг солилцох 4 төслийг хэрэгжүүлэх судалгаа хийж, нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд сонгогдож, ажлын долоон хэсэгт оролцох зэргээр өргөн хүрээнд хамтран ажилладаг гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр8 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна