Connect with us

Эдийн засаг

Нийслэлийн удирдлагууд тавилга авахад 304 сая, гадаад томилолтод 229 сая төгрөг зарцуулжээ

Нийтэлсэн

-

2020 оны дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг анх удаа зохион байгуулсан. Энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар төрийн байгууллагын 21 удирдлагыг тус бүр нэг сая төгрөгөөр шаганасан нь олны бухимдлыг төрүүлээд байгаа юм.

Тэрээр үүсээд буй нөхцөл байдалд өчигдөр тайлбар өгөхдөө “Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан” гэсэн юм.

Нийслэлийн онцгой байдлын газрын нэмэлт санхүүужилтийн данс болон Нийслэлийн онцгой комиссын дансанд  3 иргэн, 348 аж ахуй байгууллагаас 257 сая 341 мянган төгрөгийн мөнгөн хандив төвлөрснийг Нийслэлийн Онцгой комиссын данс руу шилжүүлсэн байна.

 Нийслэлийн Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив: (2020 оны эхний хагас жилд)

Огноо Байгууллагын нэр Хандив  (төгрөгөөр)
2020.03.10 Монголын өмгөөлөгчдийн холбоо 8 сая 491 мянга
2020.04.03 Нийслэлийн онцгой байдлын газар 227 сая 261 мянга
2020.04.13 Өөрийгөө танихуй НҮТББ 400 мянга
2020.06.08 Баянгол дүүргийн татварын хэлтэс 3 сая 884 мянга
2020.06.10 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс 2 сая 666 мянга
2020.06.10 Нийслэлийн Татварын газар 2 сая 961 мянга
2020.06.10 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс 2 сая 557 мянга
2020.06.11 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 3 сая 484 мянга
2020.06.12 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 3 сая 502 мянга
2020.07.02 Нийслэлийн онцгой байдлын газар 2 сая 130 мянга
Нийт: 257 сая 341 мянга

Зарцуулалт: 

Дд. Шийдвэр Мөнгөн дүн 
1 НЗД-ын захирамж А/472 211 сая 742 мянган төгрөг
2 НЗД-ын захирамж A/747 (НОК-ын 21 гишүүний урамшуулалд) 21 сая төгрөг
3 НОК-ын даргын 12 дугаар тушаал 7 сая 519 мянган төгрөг
4 НОК-ын 2020 оны хурлын тэмдэглэлийн шийдвэр 9 сая 972 мянган төгрөг
Нийт:  250 сая 779 мянган төгрөг

Энэхүү төвлөрсөн хандиваас Засгийн газрын тогтоол “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Нийслэлийн Засаг даргын 2020 оны хөрөнгө гаргах тухай А/472, шагнал урамшуулах тухай А/747 дугаар захирамж буюу 21 даргыг урамшуулах захирамж, НОК-ын даргын 12 дугаар тушаалыг үндэслэн нийт 250 сая 779 мянган төгрөгийг зарцуулсан гэдгийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс болон Нийслэлийн Аудитын газрын хамтарсан шалгалтаар тодорхойлжээ.

“ХЭРЭВ 1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛЛЫГ БУЦААЖ ӨГӨХ ШИЙДВЭР ГАРВАЛ ӨГНӨ”

Тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал авсан 21 дарга нарт Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун, дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга Л.Зэндмаа нараас гадна одоогийн хотын даргын ажлыг орлож байгаа Ж.Батбаясгалан, газар хэлтсийн дарга нар болох А.Даваажаргал, Т.Гантөмөр, Ц.Уртнасан, Э.Ганхүү, Ү.Ганболд, Ж.Болдбаатар нар багтжээ. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дарга Д.Баярсайхан, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж нар багтаж байгаа юм.

НЗД-ын захирамж A/747 захирамжНЗД-ын захирамж A/747 захирамж

Урамшууллын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өчигдөр дараах тайлбарыг өгсөн.

“2019 оны аравдугаар сараас хойш угаарын хий,  сайжруулсан түлштэй холбогдолтой төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Бид байцаагчдаа “Жижүүрлээд гарсан бол хоёр өдөр амар, гурав дахь өдрөө ажилла” гэдэг.

Хүн хүрэхгүй тохиолдолд ялангуяа эрэгтэй байцаагч нарыгаа буусан өдрөө амраад маргааш нь ажиллуулах шаардлагыг тавьж байсан. Бид ажилчиддаа илүү цагийн урамшуулал өгөх боломжгүй байсан юм.

НЗДТГ-аас тухайн байгууллагууд өөрсдийн нөөц боломжоо харгалзаад байцаагч нараа шагнаж болно гэсэн. Харин төсөв мөнгө байхгүй учир илүү цагийн мөнгө өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. Мөн үүнтэй адилаар сайжруулсан түлшний үйл ажиллагаа зогссон, Ковид-19-тэй холбоотойгоор Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулсны дараа өмнө нь байцаагчдыг шагнасан учраас, урамшуулалд хамрагдаагүй урирдлагуудыг нэг удаа шагначихъя гэсэн. Урьд шөнө нь нойргүй хоночихоод бид өглөө нь хэвлэлийн бага хурал хийхдээ ам зуураад ярьж чадахгүй тохиолдол ч байсныг хэвлэлийнхэн та бүхэн мэдэж байгаа байх. Ингээд бидэнд тус бүр 1 сая төгрөгийн урамшуулал тавдугаар сард орж ирсэн. Миний дансанд ч орж ирсэн нь үнэн. Аль данснаас ямар эх үүсвэрээр орж ирснийг мэдэхгүй.

Бид нэр бүхий нийт 24 байцаагчийг шагнасан. Тэдэнд мөн л “Илүү цагийн мөнгө өгөх боломжгүй” гэдгийг хэлж байсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга бид хоёр шагнуулсан. Байцаагчдын хувьд Сэлэнгэ аймаг, Сүхбаатар Алтанбулагийн боомт дээр бэлэн байдалд ажиллаж байсан манай байцаагчид, сайжруулсан түлштэй холбоотойгоор товчоодод ажилласан агаарын чанарын хяналтын хэлстийн гээд нэр бүхий нийт 24 байцаагчийг шагнасан. Бид тэдэнд мөн л “Илүү цагийн мөнгө өгч чадахгүй” гэдгийг хэлж байсан.

Хотын дарга асан С.Амарсайхан түлш, угаарын хий, коронагийн улмаас иргэдийн аюулгүй байдлын төлөө зургаан сарын турш ажилласан 43 байгууллагын 2090 алба хаагчдад цалин хөлс, илүү цаг, урамшуулал нэмэгдэл олгосон. Үүнд л багтсан урамшуулал юм. Хэрэв буцааж өгөх шийдвэр нь гарвал бид өгнө” гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН АЛДАГДАЛ 229 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

Нийслэлийн төсөв энэ оны эхний долоон сарын байдлаар 229 тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг нийслэлийн албан ёсны сайтаас Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагын мэдээллээс харж болно.

Тодруулбал, нийслэлийн эхний долоон сарын төлөвлөгөөнд 702 тэрбум төгрөгийн орлого тавьсан ч гүйцэтгэл 472 тэрбум буюу одоогоор 229 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа юм. Энэхүү алдагдал оны эхний хагас жилд буюу зургаадугаар сарын байдлаар 203 тэрбум байсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Нэг сарын хугацаанд нийслэлийн төсвийн алдагдал 26 тэрбум төгрөгөөр өсчээ.

(Хүснэгт дээр дарвал томорч харагдана)

Үүнээс тэвчиж болох зардлыг дурдвал тавилга авахад 304 сая төгрөг (үүний 104 сая төгрөгийн зарлага нь СХД-т гарчээ), урамшуулалд 16,9 сая төгрөг зарцуулсан бол гадаад албан томилолт 229 сая төгрөг (үүний 140 сая төгрөгийн зарлага нь Хан-Уул дүүрэгт гарчээ), зочид хүлээн авахад зориулж 94 сая төгрөг тус тус зарцуулсныг Нийслэлийн төсвийн зарлагын гүйцэтгэлээс харж болно. Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын энэхүү онцгой цаг үед төрийн байгууллагуудыг тэвчиж болох зардал гаргахгүй байхыг сануулж байсан билээ.

Эх сурвалж: gogo.mn

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 минут өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг40 минут өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм3 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм3 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр5 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм5 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг6 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм6 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр6 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим