Эдийн засаг
Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас олгох буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улс Азийн хөгжлийн банктай Covid-19-тэй тэмцэх, хүртээмжтэй боловсролыг дэмжих төслийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк шинэ төрлийн коронавирусийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт тэгш хамран суралцуулах зорилготой төслүүдийн буцалтгүй тусламжийн гэрээнүүдэд тус тус гарын үсэг зурав.
Гэрээнд АХБ-ийг төлөөлж Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээг дэмжих 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэ оны 5 сард олгосон 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нэмэлт болгон Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази Номхон далайн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах сангаас олгож байгаа бол 2 сая ам.долларыг тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих буцалтгүй тусламжийг АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангаас олгож байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11,606 хүүхэд байдаг ба төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан ерөнхий боловсрол эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэх, ингэхдээ эхний ээлжид Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүргийн 4 сургууль, 4 цэцэрлэгийн дэд бүтцийг сайжруулж, тэгш хамран сургах боловсролын үйлчилгээний чадавхыг бэхжүүлэн, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих нөөцийг сайжруулж, олон нийтийн оролцоо, мэдлэгийг сайжруулах чиглэлээр ажиллана.
Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхээ бусад хүүхдүүдтэй хамт ердийн сургууль, цэцэрлэгт тэгш хамрагдах боломж бүрдэж боловсрол, нийгэм сэтгэл зүйн бодитой өгөөжийг хүртэх юм.
Монгол Улс Covid-19 цар тахлыг дотооддоо тархаахгүйн тулд тохиолдол бүрийг хяналтад авч, хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Covid-19-ийн эмчилгээнд нэн шаардлагатай яаралтай тусламжийн үйлчилгээ болон эрүүл ахуйн шаардлага хангасан тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, улмаар цар тахлын нөхцөл байдал хүндрэх тохиолдол эрүүл мэндийн салбарын нөөц, бэлэн байдлыг хангах шаардлага хэвээр байна. Үүнтэй холбогдуулж 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг PCR шинжилгээний лабораторид шаардлагатай 19 ширхэг тоног төхөөрөмж , нэн чухал хэсэг болох хүчилтөрөгчийн эмчилгээг бүрэн хийх зориулалттай хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулахад шаардлагатай 4804 ширхэг тоног төхөөрөмж иж бүрэн хэрэгслийг худалдан авахад зарцуулах юм. АХБ-ны энэхүү дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй Covid-19-ийн эсрэг авах арга хэмжээний багц дэмжлэгийн нэг хэсэг юм.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав