Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Энтертайнмент

Царай таних технологи ба хүний эрх, хувийн нууц

Нийтэлсэн

-

Хурууны хээ, нүд, нүүр царай бол бидний цор ганц давхцахгүй өгөгдөл хийгээд хамгийн аюулгүй байх учиртай халдашгүй өмч юм. Гэтэл технологи хөгжиж цаас цахимжихын хэрээр нууцлал, аюулгүй байдал гэх ойлголт байхгүй боллоо. Төр, хувийн хэвшил үйлчилгээгээ хялбарчлах нэрээр иргэний хурууны хээ, регистрийн дугаарыг хүссэн цагтаа нэхэж авдаг. Гэвч үүний цаана иргэдийн хувийн мэдээлэл хэний ч гарт орчихсон, ямар ч зүй бус зүйлд ашиглагдаж мэдэхээр байгааг санаж болгоомжилдог хүн гэж ер алга.

Өөрөөр хэлбэл, хурууны хээний  тусламжтайгаар байршлыг нь мэдээлж, тагнаж, чагнаж, банк санхүү, бүртгэлийн  аюулгүй байдалд дур зоргоороо нэвтэрч, хэн нэгний өмнөөс сонгуульд санал өгч, хил гаалиар чөлөөтэй зорчиж, тэр ч бүү хэл гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорьж цагдахыг ч үгүйсгэхгүй гэдгийг технологийн мэргэжилтнүүд хэлдэг. Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэхгүй.

Өнөөдөр иргэдийн хурууны хээ төрийн байгууллагуудаас гадна банк санхүү, сүлжээ дэлгүүр, гар утасны оператор компаниуд гээд хэдэн ч газар байгааг мэдэхгүй.

Тэр хэрээр хувийн нууц мэдээллийг хэн, хэрхэн хамгаалж байгаа нь бүр тодорхойгүй. Энэ мэтчилэнгээр ямар ч хууль дүрэмгүй учраас захын байгууллага хувь хүний давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ нэхэж авчхаад хувийн мэдээллийг ямар нэг байдлаар алдлаа гэхэд иргэн хохироод үлдэх хууль эрхзүйн орчин “үйлчилж” байна. Тиймээс энэ эрсдэлийг тооцож, төр иргэнийхээ давхцахгүй өгөгдлийг хамгаалахгүй бол үндэсний аюулгүй байдалд түгшүүр зарлаж буйг “Зууны мэдээ” сонин удаа дараа хөндөж ирсэн.

Бид “Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно”, “Сүлжээ дэлгүүрүүд хурууны хээг хувилахгүй гэх баталгаа байна уу”, “Хурууны хээг хувилсан ч хуулийн хариуцлага хүлээхгүй”, “Хувийн мэдээллийг “Мэдээллийн комиссар”-аар хамгаалуулахаар тусгажээ”, “Төрийн ой санамжийг хадгалдаг байгууллага төсөв бүрдүүлдэг байж болох уу”, “Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт байна” зэрэг цуврал нийтлэл, сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаад хотыг камержуулж, нийтийн аюулгүй байдлыг хангах нэрийдлээр царай таних камер байршуулж байгаа нь төр иргэнийхээ хувийн нууцад ямар ч хууль журам зөвшөөрөлгүй халдаж байгааг хөндөж байна.

ЦАГДААГ АВТОМАТЖУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ЭРСДЭЛ

Хориннэгдүгээр зуунд дижитал технологиос зугтах аргагүй. Гэвч ямар ч бэлтгэл, зохион байгуулалт, хууль журамгүйгээр цахим  хувьслыг дагаж бүхнийг хялбарчлахаар зүтгэх нь хүний хувийн нууц, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл юм. Угаас технологитой зэрэгцэн кибер аюулгүй байдлын асуудал хөндөгддөг. Үүний нэг жишээ нь гэмт хэргийг бууруулж, хууль хүчний байгууллагын ажлыг хөнгөвчлөхөөр санаачлан хэрэгжүүлж буй царай таних технологи юм.

Царай таних систем гэдэг нь видео бичлэг дээр суурилсан хүний царайг таньж, тогтоох чадвартай программ хангамж. Энэхүү технологи нь дижитал бичлэг эсвэл зурагнаас хүний царайг танин, хэлбэр хэмжээ, сүүдэр зэргийг нь харьцуулж, анализ хийсний үр дүнд тодорхой хэмжээний мэдээлэл цуглуулах, түүнийгээ нэгтгээд, дата бааз үүсгэдэг биометрийн програм хангамж хэмээн тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, аль нэг байгууллагад нэвтэрсэн хүний бичлэгийг шүүж үзэхийг хүсвэл цаг эсвэл байршлын мэдээллийг оруулахгүйгээр ямар нэг тодорхой шинж тэмдгээр нь түлхүүр үг хийж  хайхад тухайн хүний бичлэг гарч ирдэг ухаалаг технологи юм.

Түүнчлэн автомашиныг өнгөөр нь хайж гаргаж ирэх гэнэ. Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар царай таних технологиор гэмт хэрэгтнийг хянахын тулд Монгол Улсын гурван сая иргэний гадаад төрх, хувийн мэдээлэл нэг компьютерт байршина. Барометрийн тусламж­тайгаар мэдээллийг нарийвчлан харж болох юм. Муугаар яривал нэг л компьютерыг хакердахад Монголын бүх иргэний мэдээлэл аюулд орж ямар ч байдлаар ашиглаж болох  эрсдэлтэй. Үнэндээ манайх шиг иргэнийхээ хувийн мэдээллийг замбараагүй хуулбарлах эрх олгож, төрийн төв сервер нь цаг минут тутамд халдлагад өртөж байдаг улс оронд царай таних технологи ахадна гэдгийг тодотгож буй.

Манай улс царай таних технологийн тусламжтайгаар хотыг бүхэлд нь камержуулж аюулгүй болгоно гэж төрийн албаныхан тайлбарлаж байгаа. Нэг ёсондоо камерын хяналт нь хүнийг мөрдөн мөшгөж буй үйлдэл юм. Ингэж цагдааг автоматжуулснаар гэмт хэрэг буурна гэж байгаа ч цаадах эрсдэл, аюулыг нь бүрэн тооцоолсон эсэх нь бүрхэг байна. Хүний хувийн өгөгдлийг зөвхөн хуульд заасан үндэслэл, шаардлага, хэмжээгээр, эсхүл өгөгдлийн эзний зөвшөөрлийн дагуу боловсруулах ёстой ч манай улсад өгөгдөл хамгаалах хууль эрхзүйн зохицуулалт  байхгүй. Өгөгдөл хамгаалах хууль гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан ч ахиц дэвшил гарч, баталгаажуулсангүй.

Хувийн эмзэг өгөгдлийг боловсруулах зохицуулалт байхгүй нөхцөлд нийслэлд хэрэгжүүлж буй “Нэг тархи” нэгдсэн системийн хүрээнд гурван үе шаттайгаар гудамж, талбайн 80 хувийг хянахын тулд хүний нүүр царайгаар таньдаг ухаалаг 2000 камерыг суурилуулах гэж байна. 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт,  1400-г нь нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх онд хотын суурьшлын бүсийн 40, 2022 онд хотын 80 хувийг хянахаар тооцоолжээ.

Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт 50 хувь буурна гэж үзэж 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ. Энэхүү нүүр таних технологийг эерэг талаас нь харвал гэмт хэрэг бууруулах нэг шийдэл байж болох ч эрсдэлийг нь тоохгүй өнгөрч боломгүй. Нэгдүгээрт, царай таних камер нь хувийн нууц, хүний эрхэд халдсан үйлдэл үү. Хувийн мэдээлэл агуулсан их хэмжээний датаг аюулгүй хадгалж чадах уу. Хувийн мэдээллийг нь ашиглахдаа иргэнээс зөвшөөрөл авах хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн зэргээр олон асуулт гарч ирнэ. Гэвч одоогоор энэ бүх асуултын хариулт тодорхой бус байна.

Үндсэн хуульд зааснаар хүн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөхийг хориглоно. Мөрдөгч харилцаа холбооны сүлжээнд нэвтэрч, хяналт тогтоох ажиллагааг зөвхөн прокурорын зөвшөөрлөөр явуулна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж холбогдох хуульд заасан. Мөн эрх бүхий албан тушаалтан хувийн зорилгоор албаны техник хэрэгсэл ашиглан бусдыг мөрдөж мөшгөсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тэгэхээр хүнийг нүүр царай, хөдөлгөөн, үйлдлээр хянах технологи хүний эрх, хувийн нууцад халдаж байгаа хэрэг бус уу.

ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДДОГ 20 МЯНГАН ХҮНИЙГ ХЯНАХЫН ТУЛД 1.5 САЯ ХҮНИЙГ ХАМТ МӨРДӨНӨ 

Хувийн байгууллагууд иргэдийн хурууны хээг авахдаа ямар ч зөвшөөрөл авдаггүй. Хянадаг газар ч байхгүй. Гэтэл гадаад дотоодоос аж ахуйн нэгж байгууллагуудын серверт хадгалагдаж байсан мэдээллийг хуулбарлаж аваад мөнгө нэхдэг. Хоёр байгууллагын хоорондох мэйлийг хакердаж мэдээллийг нь өөрчлөөд мөнгийг нь авчихдаг хэргүүд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст цөөнгүй бүртгэгдсэн.

Мөн хүний хувийн нууцыг задруулж, мөрдөж мөшгөсөн хэрэг ч гарч байна. Тэгвэл гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр нүүр таних технологи нэвтрүүлж  нийслэлчүүдийг гудамж талбайд явахад нь байнга харж хянах царай таних технологийн цаана ямар эрсдэл нуугдаж байгааг хэлж мэдэхгүй.

Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13200 хүний царайг скайнердсан гэх мэдээлэл бий.

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сэжигтэй тохиолдлыг шинж тэмдгээр нь таньж, тухайн хүний байрлал, явсан мэдээллийг илрүүлэх нь хотын бүх оршин суугчийг гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэж, камераар хянана гэсэн үг. Хэрэг хийгээгүй мөртлөө хэрэгтэн мэт хэзээ, хаагуур явж, хэнтэй уулзаж буйгаа байнга мөрдүүлнэ гэсэн үг хэмээж буй.

Лондонд нэг хүнийг баривчлахын тулд 13200 хүний царайг скайнердсан гэх мэдээлэл бий. Тэгвэл манайд цагдаагийн байгууллагын мэдээллээр жилд 18000-20000 гэмт хэрэг бүртгэгддэг.

Тухайлбал, 2019 онд улсын хэмжээнд 31524 гэмт хэрэг гарсны 20 261 нь нийслэлд бүртгэгджээ. Үүний 27 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлсэн байна. Ингэж тооцвол гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй 20 мянган хүнийг хянахын тулд 1.5 сая хүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй ямар нэг хууль дүрэмгүйгээр мөрдөн мөшгөж, хажуугаас нь байнга камераар харж хянах юм.

Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна.

Энэ талаар Нийслэлийн мэдээллийн технологийн газар “Хүний царай таних, харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар, зогсоолын сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан машин, хүний байрлал, маршрутыг дагаж мөрдөх, осол гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг давуу талтай ухаалаг систем нэвтрүүлнэ.Холбогдох байгууллагууд шаардлагатай үед болон сэжигтэй тохиолдолд хүнийг царайгаар, эсвэл хөдөлгөөн, үйлдэл, өндөр, нам, явдал гэх мэт шинж чанараар нь таних, хайх боломжтой” гэж тайлбарласан.

Төр, хувийн хэвшил гэлтгүй технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, ажлаа амарчлахын тулд  бүхий л үйлчилгээг цахимд шилжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэхдээ технологиор зэвсэглэж  байгаа нь сайн ч мэдээллийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг орхиж хэрхэвч болохгүй.  Мэдээллийн чиглэлээр дөмөгхөн мэдлэгтэй наад захын оюутан л сургуулийнхаа серверийг хакердаад, дүнгээ өөрчилж байна.

Хэсэг залуус нийлж Замын хөдөлгөөний удирдлагын төвийн серверийг хакердаж жолооч нарын торгуулийн мэдээллийг устгасан, сургалтын тэтгэлэгтээ тэнцэж чадаагүй их сургуулийн оюутнууд сургуулийнхаа системд  нэвтэрч тааруухан дүн авсан  нэгнээ тэтгэлэгт  хамруулсан, сайтын серверт хандаж хэдэн мянган ном хуулбарласан. Монголын томоохон худалдааны  компаниудын өмнөөс түнш байгууллагуудтай нь харьцсан, цахим шууданд хортой кодоор нэвтэрч их хэмжээний мөнгө залилсан зэргээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд олширч байгаа нь Монгол төрийн мэдээлэл хакерчдын гарт буйн баталгаа юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна монгол, англи дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.
А. Азбаяр
Б. Билгүүн
А. Энхбаясгалан
О. Эрдэнэцогт
Ч. Маргад
Г. Одбаяр
Ч. Ихбаяр
Г. Болор-Эрдэнэ
М. Өлзий-Орших
Т. Ууганбаяр
Б. Тулуй
Э. Саруул-Эрдэнэ
Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна.
Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим