Эдийн засаг
Гэр хорооллын 40 өрхөд 18 сая хүртэл төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
“Монголын банkны холбоо”-ноос “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг танилцууллаа. Уг төслийн хүрээнд барилгын норм дүрмээс 20 хувь болон түүнээс илүү өндөр эрчим хүчний хэмнэлттэй, дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууцыг иргэдэд зээлээр олгох юм байна. Тодруулбал, зураг төсөл нь бэлэн 60м2 хүртэл талбайтай, 70 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 13 загвар сууцаас сонголтоо хийж, улмаар банк болон гүйцэтгэгч барилгын компанитай гэрээ байгуулах аж. Энэхүү төслийн хүрээнд дээд тал нь 40 өрхөд амины орон сууцны үнийн дүнгийн 30 хувьд буюу 18 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм байна. Иргэд төсөлд хамрагдсан тохиолдолд банкны 8-12 хувийн бага хүүтэй, 15 жилийн урт хугацаатай зээлд хамрагдах боломжтой ажээ.
Ямар шалгуураар тус төсөлд хамрагдах вэ?
- Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн, эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх
- Байшингийн үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх
- Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх зэрэг шаардлагыг хангаснаар уг төсөлд хамрагдах боломжтой аж.
Эрчим хүчний хэмнэлттэй байшин нь эрчим хүч, эдийн засагт хэмнэлттэй төдийгүй агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэргээр байгальд ээлтэй гэдгийг төслийн багийнхан онцлов. Энэхүү төслийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Банкны Холбоо, ТоС Холбоо хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.
ЖИЛД ХАМГИЙН БАГАДАА 500.000 ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ХЭМНЭНЭ
Монголын тогтвортой санхүүгийн холбооны гүйцэтгэх захирал Э.НОМИНДАРЬ:
-Эрчим хүчний хэмнэлттэй байшин гэдэг нь эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаандаа эдийн засгийн хэмнэлт үүсгэх байшин гэж ойлгож болно. Бид энгийн, дулан алдагдал ихтэй байшингуудыг төслийн хүрээнд батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй байшингуудтай харьцуулахад эдийн засгийн хэмнэлт нь хамгийн багадаа жилдээ 500,000 төгрөг байна. Гэр хорооллын зуух ашигладаг айлуудын хувьд өвөл өдөртөө 4-5 удаа галлах шаардлагатай байдаг. Харин манай төслийн байшин цахилгаанаар халаадаг тогтвортой температуртай байх нь хүний эрүүл мэндийн хувьд маш том хувь нэмэр оруулна. Түүнээс гадна нүүрс түлэхгүй учраас цэвэр ая тухтай орчин бүрдүүлнэ. Манай эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хамгийн том давуу тал нь бохирын шийдлийг тооцоолж, барилгын төсөвт оруулан, зээлийн дүнд багтаасан болно.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм23 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм25 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ