Энтертайнмент
Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” тоглолт болно
Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор энэ сарын 26-нд хийх гэж байна.
Тоглолтын хөтөлбөрт Баян Монгол чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан шинэ цомогт багтсан уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэхээр бэлтгээд байгаа аж.
Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Б.Дэлгэрбаяр, Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян нар оролцох юм байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.