Эдийн засаг
Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн зарим холбоотой сургалтын чиглэлээр хамтран ажиллах гэрээ үзэглэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын даатгалын холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар болон Хорооны зарим газар, нэгжийн дарга нар оролцлоо.
Ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хороо мэргэжлийн холбоодуудтайгаа нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж тэлнэ. Үүний нэг илрэл нь энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй үйл явдал. Өмнө нь мэргэжлийн холбоодуудыг Хорооны холбогдох газар, нэгж нь хариуцдаг байсан бол ажлын албаны бүтцэд энэ жил Санхүүгийн боловсрол, сургалтын албыг шинээр байгуулсан. Ингэснээр мэргэжлийн байгууллагууд нэгдэх, хамтдаа хөгжих, сургалтын нэгдсэн нэг стандарт, нэг үнэлгээтэй болох боломж бүрдэнэ гэж үзэж байна. Цаашдаа ч хамтран хийх ажлууд бидэнд их бий. Иймээс аливаа асуудлыг хамтдаа хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах болно. Хороо бүхий л талаараа дэмжиж, хамтарч ажиллана” гэдгээ онцолж байлаа.
Гэрээг үзэглэснээр Хорооноос тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах зорилгоор даатгалын салбарт ажиллах болон ажиллаж буй нийт ажилтанд зориулсан даатгалын төлөөлөгчийн, зуучлагчийн эрх олгох, мэргэшүүлэх сургалтыг мэргэжлийн түвшинд, чанартай зохион байгуулахын зэрэгцээ Хорооноос сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм4 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг7 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр8 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна