Эдийн засаг
Дэлхийн хэмжээнд алтны гарц 2020 онд 1.7 хувиар буурах төлөвтэй
“COVID-19”-ийн улмаас энэ оны II улиралд уул уурхайн үйл ажиллагаа саатсаар байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд алтны гарц 2020 онд 1.7 хувиар буурна гэж “GlobalData” тооцоолжээ.
“Newmont” болон “Barrick Gold”-ийн алтны уурхайнууд II улиралд нийт 1.4 сая унц алт олборлосон нь жилийн өмнөхөөс хоёр дахин бага дүн болж байна. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлсэн байдал нь тодорхойгүй байдал бий болгож алтны үнэ наймдугаар сард түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн юм. Иймд гарц танасан ч олборлогчдын цэвэр ашиг өсөлттэй байгааг тус байгууллага тайландаа дурджээ. Нөгөөтээгүүр улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж байгаа нь алтны үнэ буурахад нөлөөлж эхэлсэн байна.
Даваа гарагийн байдлаар алтны үнэ унц нь 1956 ам.доллар болж буураад байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.