Эдийн засаг
Гадаад валютын нөөц $3.6 тэрбум болжээ
COVID-19 цар тахлын нөлөө Монгол Улсын нийгэм, эдийн засагт хэрхэн туссаныг Үндэсний статистикийн хороо 2020 оны эхний 8 сарын төлөв байдлаар харьцуулан ээлжит судалгаагаа гаргажээ.
Энэхүү судалгаагаар эдийн засгийн голлох үзүүлэлтүүдэд нөлөөлөгч хүчин зүйлс хэрхэн муудсаныг доорх зураг харуулж байна.
Зураг. 2020 оны эхний найман сарын байдлаар, улсын хэмжээнд, өмнөх оны мөн үеэс
Гадаад валютын албан нөөц энэ оны долдугаар сарын байдлаар 3.6 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 0.05 хувь, өмнөх сараас 1.8 хувиар өссөн нь экспорт хумигдаж, гадаад валютын урсгал саарсан энэ үед төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлж байгааг тус судалгаанд дурдсан байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай байгааг мөн тодотгожээ.
Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад нөгөө талдаа иргэдийн төгрөгт итгэх итгэл шууд нөлөөтэй. Өнгөрсөн оны наймдугаар сарын эцэст нийт хадгаламжийн 21.3 хувийг валютын хадгаламж эзэлж байсан бол энэ оны наймдугаар сарын эцэст 29.4 хувь болж, 8.1 пунктээр өссөн байна.
Нийт хадгаламжид валютын хадгаламжийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь иргэд, ААН байгууллагын төгрөгт итгэх итгэл суларч эхэлснийг харуулж байна. Ийнхүү долларжилт нэмэгдэж байгаа нь ханшид дарамт болох цаашлаад зээлийн хүү нэмэгдэх нэг нөхцөл болдог. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Зээлийн хүүг бууруулах стратегиар ам.долларын хадгаламжийг даатгахгүй байх, долларын хадгаламжаас татвар зэрэг зохицуулалтуудыг авахаар болоод буй.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларчээ.
Оны эцэс гэхэд төлбөрийн тэнцлийн алдагдал сайжирч, төгрөгийн ханш тогтворжино гэж үзэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны мэдээллийн үеэр Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлж байв.
Тэрбээр “Он гарснаас хойш дотоодын валютын захад төв банк 2.3 тэрбум ам.долларыг нийлүүлж, 1.5 тэрбум ам.доллар худалдаж авсан. Цэвэр дүнгээр 2020 он гарснаас хойш 800 орчим сая долларыг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Хэдийгээр цэвэр интервенц нэмэгдсэн ч Монголбанк он дуустал ханш тогтвортой байна гэж харж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал 300-400 сая доллароор сайжирна гэсэн хүлээлттэй байгаа. Сүүлийн өдрүүдэд уул уурхайн салбарын экспорт нэмэгдэж байна. Нөгөө талаас дотоодын валютын захад тогтвортой байдал ажиглагдаж байна. Он дуустал тогтвортой байна гэж харж байна” гэсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.