Connect with us

Эдийн засаг

Энэ онд Монголын эдийн засаг 2.4 хувиар агшина

Нийтэлсэн

-

Энэ жилийн эхний хагаст Монгол Улсын эдийн засаг ойролцоогоор 10 хувиар агшсан. Тэгвэл хоёр дахь хагас жилд эдийн засаг эрс сэргэснээр агшилтын хувь 2.4-2.5 хувь болно гэж Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану хэллээ.

Дэлхийн Банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг танилцууллаа.

Энэ үеэр Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану “Монгол улсын эдийн засаг олон улсын худалдаанаас хамааралтай байдаг учир олон улсад худалдаа сэргэнэ гэдэг бол Монгол Улсад эерэг үр нөлөөг авчирна. Түүнчлэн цар тахлын халдварыг хэр хэмжээнд хяналтад байлгах вэ гэдэг Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн төлөв байдалд ихээхэн нөлөөлнө. Монголын эдийн засаг дараагийн хоёр жилийн хугацаанд 5 хувьтай өснө гэсэн таамаглалтай байгаа. Хувийн хэвшил, уул уурхай, үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт энэ өсөлтийн гол эх үүсвэр байна” гэв.

Гэсэн хэдий ч Монгол Улсын эдийн засагт хэд хэдэн эрсдэл байгаа гэдгийг тэрбээр онцоллоо. Тухайлбал олон улсын түвшинд эдийн засгийн өсөлт муу байвал энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө. Мөн Монголын Засгийн газар томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж буй. Гэхдээ шинэчлэлүүдийг зоригтой, сайн хийж чадахгүй бол Дэлхийн банкнаас таамаглаж буй 5 хувийн өсөлт багасах юм байна.

Монголын эдийн засаг дараагийн хоёр жилийн хугацаанд 5 хувьтай өснө гэсэн таамаглалтай байна.

Иймээс Монгол Улс эдийн засгийн өсөлтөө урт хугацаанд хадгалах гурван зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгч байгаа юм. Үүнд:

  • Нэгдүгээрт, КОВИД-19 шиг эдийн засгийн бусад хямралд бэлтгэлтэй байх. Хямралд бэлтгэх хуримтлал тогтвортой байдал хэрэгтэй.
  • Хоёрдугаарт, ажлын байр. Ажлын байр гэдэг бол ядууралтай шууд холбоотой. Иймээс аж ахуй нэгжүүд аль болох ажлын байр нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тийшээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Гуравдугаарт, Монгол Улсад хүний капитал өндөр. Хүний капиталаа бүрэн дүүрэн ашиглах, ардчилсан үнэт зүйлээ өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй. Авилга, шүүхийн системийг цэгцлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Хэрвээ дээрх гурван зөвлөмжийг биелүүлж чадвал Монголын Засгийн газар урт хугацаандаа Алсын хараа 2050-д багтсан зорилтуудаа биелүүлж чадна гэв.

Хэвлэлийн хурлын сүүлд Дэлхийн банкны суурин төлөөлөгч болон Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ӨСӨЛТИЙГ БООМИЛЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ 

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн экспортоос ихээхэн хамааралтай. Одоогийн байдлаар эдийн засаг аажмаар сэргэж байгаа. Гэсэн хэдий ч цар тахлын өмнөх хэмжээнд хэзээ хүрэх вэ гэсэн судалгааг Дэлхийн банкнаас хийсэн үү?
Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, 
Монгол Улсын хувьд түүхий эд экспортолдог улс. Иймээс олон улсын түвшин дэх түүхий эдийн экспорт хэр түвшинд байгаа гэдгээс хамаарч эдийн засгийн өсөлт явагдана. БНХАУ-ын эдийн засаг 2 хувь орчим өснө. Харин бусад бүс нутагт -2.5 хувьтай өөрөөр хэлбэл эдийн засаг агшина гэсэн төлөвтэй байгаа. Монголын хувьд мөн адил энэ жилийн хувьд эдийн засаг нь 2.4 хувиар агшина. Харин дараа жилийн хувьд эдийн засаг 5 хувиас дээш өсөлттэй байна. Энэ нь Монгол Улс КОВИД19-ийн халдварыг маш амжилттай хянаж чадсантай холбоотой. Мөн дараа жил Хятад руу гаргах уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өснө гэсэн хүлээлттэй байгаа. Иргэдийн хэрэглээ нэмэгдэнэ.

-Монголын Засгийн газар, Монголбанк хамтран 5.125 хувийн хүүтэй, 5.5 жилийн хугацаатай 600 сая ам.долларын өртөг бүхий “Номад” бондыг босгож байна. Дэлхийн банк үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев, 
бонд босгох гэж байгаа талаарх мэдээллийг аваагүй байна. Бид нарын хувьд энэ асуудлыг судалж үзнэ. Улс оронд гадаад санхүүжилт хэрэгтэй үед гадаад бонд гаргадаг шүү дээ. Энэ бол төсвийн мөнгө бүрдүүлэх арга хэрэгсэл. Гэхдээ хамгийн чухал зүйл бондын хүүгийн түвшин. Хөрөнгө оруулагч нар тухайн улсын бондыг хэр сонирхож байна вэ гэдгээс хүүгийн түвшин хамаарна. Цар тахлын улмаас ихэнх улс оронд хөрөнгө оруулалт хийх хязгаарлагдмал болсон байгаа энэ үед хямд өртөгтэй бонд гаргах давуу тал үүссэн байна гэж харж байна. Бонд гэдгийг буруутгаж болохгүй. Гэхдээ хамгийн гол нь хэзээ, ямар хүүгийн нөхцөлтэй гаргах вэ гэдэг чухал юм.

-Зээлийн хүүг бууруулах стратегийн төсөл хэлэлцэгдэж байна. Дэлхийн банкнаас Зээлийн хүүг бууруулах стратегийн ажлын хэсэгт орж ажиллаж байгаа юу. Эдийн засгийн өсөлтийг дэмжих зөвлөмжид ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй талаар дурдлаа. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос өнөөдрийн байдлаар Монгол дахь ажилгүйдлийн түвшин 6.6 хувьд хүрсэн гэж мэдээлж байна. Дэлхийн банкнаас ажилгүйдлийн түвшингийн судалгаа явуулсан уу? 
Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч Жийн-Паскаль Нгану, Монгол Улс дахь аж ахуйн нэгжүүдийн өсөлтийг боомилж байгаа зүйл бол зээлийн хүү. Тэгэхээр Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд хамрагдсан ихэнх аж ахуйн нэгжүүд зээлийн хүү хэт өндөр байгааг хэлж байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа нь зүйтэй. Гэхдээ хамгийн гол нь хүүг бууруулахдаа зах зээл суурилсан хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Зээлд дээд хязгаар тавьж болохгүй. Зээлийн хүүг бууруулахын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэвэл зээлийн хүү аяндаа буурна. Мөн макро эдийн засгийн тогтвортой түвшинг хадгалж байж зээлийн түвшин буурах ёстой. Харин ажилгүйдлийн түвшиний тухайд гэвэл албан ёсны статистик тоо маш бага байгаа. Яагаад ийм байна гэхээр Монголын залуучуудын ихэнх нь хагас ажилгүйдлийн түвшинд байна. Тодруулбал их дээд сургууль төгссөн мөртлөө мэргэжлээрээ ажил хийдэггүй хагас цагийн ажил хийдэг хүмүүс их бий. Эдгээр хүмүүс ажилгүйчүүдийн тоонд багтахгүй байгаа.

КОВИД19-ийн үеийн эдийн засгийн хямрал дэлхийд урьд хожид тохиож байгаагүй хямралыг авчирсан. Одоогийн байдлаар дэлхийн 90 гаруй орон тус хямралд нэрвэгдсэн.  Энэ удаагийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлан нь “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдвийн доор гарч байгаа бөгөөд тайланд бүс нутгийн улс орнууд, тэр дундаа БНХАУ, Вьетнам, Тайланд, БНСУ, Монгол зэрэг улс орнуудад КОВИД-19 цар тахлын эдийн засаг болон хөгжилд үзүүлж буй нөлөөг авч үзсэн байна. Тайланд эдийн засгийн өсөлт, ядуурлын төсөөлөл болон улс орнууд эдийн засгаа урт хугацаанд, тогтвортой сэргээх чиглэлд авах шаардлагатай гол бодлогын зөвлөмжүүдийг мөн багтаасан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр17 минут өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг40 минут өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм3 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм3 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр5 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм5 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг6 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм6 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр6 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим