Нийгэм
МҮБХ-ны дараагийн тэргүүн хэн бэ?

Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ ирэх аравдугаар сарын 24-ний өдөр Цэцдийн зөвлөлийн хурлыг зарлаж, дараагийн Их Эе хурлын товыг хэлэлцэж тогтохоор болсон билээ. Өмнөх Цэцдийн зөвлөлийн хурлаар Их Эе хурлын товыг тогтсон ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан. Үүнийг саяхан ил болсон улсын их баяр наадмын допингийн хариутай ч холбох хүмүүс байна. Угтаа Их Эе хурлаа зохион байгуулж чадвал МҮБХ-ны тэргүүнийг сонгож, үйл ажиллагаа, бодлогоо шинэчлэх гээд байдаг. Гэтэл ар араасаа асуудлууд, бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна.Сүүлийн жилүүдэд бөхийн холбоо болон үндэсний бөхийн нэр хүнд унаж, ард олны дунд сайнаар бус саараар хэлүүлэх нь олон болжээ.
ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Монголын үндэсний бөхийн холбоонд 2002 оноос үүссэн маргаантай асуудлууд одоо болтол цэгцлэгдээгүй хэвээр байна. 2002 оноос хойш 2006, 2010, 2014, 2017, 2018 онуудад тус бүрдээ Их эе хурлыг зохион байгуулсан ч маргаан дагуулж, шүүхийн маргаан үүсгэсээр өдийг хүрэв. 2017 онд тодорхой хүрээнд ирц бүрдүүлж, Их эе хурлыг зохион байгуулан “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон. Харин 2018 оны гуравдугаар сард 21 аймгийн төлөөлөлтэй 200 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй наймдугаар “Их Эе” хуралдаж, тухайн үед МҮБХ-г бодитоор тэргүүлсээр ирсэн МУ-ын СГЗ Р.Нямдорж болон Д.Данзан нарыг чөлөөлж, шинэ удирдлагуудаа сонгосон. Гэтэл үүний дараа өмнө дурдсан 2017 оны “Их Эе”-ийн дагуу Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүн гэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хийж, үүнтэй холбоотой шүүхийн маргаан үүссэн. Үүнээс шалтгаалж Бөхийн Өргөө хаагдахад хүрч, ээдрээ төвөгтэй маш олон үйл явдал өрнөсөн.
МҮБХ-ны санхүү, дансыг 2018 оноос битүүмжилж хаасан
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь “Дахин МҮБХ-ны асуудалд оролцохгүй, та бүхэн нэгдсэн хурлаа хийж асуудлуудаа бүрэн шийдэх биз ээ” гээд 2017 онд сонгогдсон МҮБХ-ны тэргүүнээсээ татгалзаж, 2018 оны Их Эе хурлаас тэргүүнээр сонгогдсон Дархан аварга Б.Бат-Эрдэнэд өөрт байгаа тамга гэрчилгээг өгч байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд мэдээлсэн.Үүний дараа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүний хүндтэй албаа дэд тэргүүн Ц.Магалжавт хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү ирэх Их Эе хурал хүртэл Ц.Магалжав заан МҮБХ-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч болов.
МҮБХ-НЫ ТЭРГҮҮНД ГОРИЛОГСОД
Ирэх Их Эе хурлаар МҮБХ-ны шинэ тэргүүн сонгогдох учиртай.
Монгол улсын заан, МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав – Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат түүний хувьд МҮБХ-ны холбооны дараагийн тэргүүн болох хамгийн өндөр магадлалтай гэж бөх сонирхогчид үзэж байна. Өөрөө ч допингийн золиос болж хожим нь улсын заан цолоо нөхөн хүртсэн Ц.Магалжав энэ асуудал дээр хатуу байр суурьтай байдаг.
Дархан аварга Г.Өсөхбаяр – Даян аварга Н.Жамъянгийн зээ хүү дархан аварга Г.Өсөхбаяр МҮБХ-г тэргүүлэх боломжтой хүмүүсийн нэг. Удмаараа Монголын бөхийн түүхэнд хувь нэмрээ оруулж буй дархан аварга Г.Өсөхбаяр өдгөө Цэцдийн зөвлөлийг удирдаж буй.
Дархан аварга Х.Баянмөнх – Монгол төрийн наадмаа арав түрүүлсэн Х.Баянмөнх аварга энэ удаагийн тэргүүнд өөрөө хүсвэл хүчтэй өрсөлдөнө. Дархан аварга Х.Баянмөнхийн хувьд МҮБХ-ны үйл ажиллагаа үргэлж шүүмжилж, гомдолтой явдгаа нуудаггүй. Төрийн наадмаа гурван үзүүрлэсэн хүү улсын гарьд Б.Гантогтохынх нь арслан цолыг өдийг хүртэл өгөөгүйд тэр бухимдалтай байдаг.
Аймгийн заан Р.Сэддорж – Аль 2010 онд л МҮБХ-ны тэргүүн болох боломжтой гэгдэж байсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын харъяат түүний хувьд өдгөө “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Дээрх хүмүүсээс гадна дархан аварга А.Сүхбат, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нарын нэрс ч дараагийн шинэ тэргүүний өрсөлдөөнд яригдаж байна.
ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД
Дээрх хүмүүсээс хэн нь ч МҮБХ-ны тэргүүн болсон бай хэд хэдэн заавал шийдвэрлэх асуудлууд бий. Хамгийн эхний нэн тэргүүний асуудал бол допинг. 2002 онд МҮБХ-г тойрсон асуудлууд гарч ирснээс хойшхи зохион байгуулагдсан 19 улсын их баяр наадмын арванхоёрт нь допингтой бөхчүүд зодогложээ. Ялангуяа сүүлийн хоёр улсын их баяр наадмын түрүү үзүүрийн бөхөөс допинг илэрлээ. Үүнээс л харахад допинг гэдэг зүйл үндэсний бөхийн ямар шатанд нэвтэрсэн нь тодорхой байна.
Мөн найраа, барьцны асуудал. Энэ хоёр асуудал үндэсний бөхийг сонирхолгүй, өрсөлдөөнгүй болгож байна гэхэд буруудахгүй. Үндэсний бөхөд сүүлийн жилүүдэд уран мэх ухаан харагдах нь цөөрчээ. Дээр дооргүй л жингээ нэмж, олигтой барилдаан гаргалгүй тойрч зугтсаар байгаад 15 минутыг дуусгаж, барьц сонгодог болж. Барьц сонгодог асуудлыг бөхчүүд, бөхийн хүрээнийхэн, үзэгчид шүүмжилсээр ирсэн. Харин найрааны тал дээр хатуу шийтгэл, хариуцлагын тогтолцоо байдаггүй мөн баримт, нотолгоо дутмаг байдаг учир шийдвэрлэхэд хэцүү аж.
Дараагийн нэг гол асуудал нь МҮБХ-ны үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд гүйцэтгэж буй үүрэг. Улсын цол хүртсэн, цолоо ахиулсан бөхчүүдийг цолыг ерөнхийлөгчийн зарлигаар өгч, барилдааны дүрмийг нь засгийн газар баталж, допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг ч Хууль зүй, дотоод хэргийн яам зарладаг бол харин МҮБХ нь зүгээр засуул, цэцдийн байгууллага болж хувирчээ.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Нийгэм
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 767 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 455 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 312 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
Нийгэм
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах гол төслийн нэг нь Туулын хурдны замын төсөл.
Хотын зүүн талдаа Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ 32 километр урт барина.
Уг авто замын төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 хувиар нэмэгдүүлэх төлөвлөлттэй бөгөөд олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой.
Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр зарласан. Тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд нээж, үнэлж, дүгнэхэд оролцогчид тендерийн шаардлага хангаагүй учраас Туулын хурдны замын тендерийг дахин зарлана.
Мөн төслийн хүрээнд найман байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд 9870 урт метр гүүр, долоон байршилд 370 урт метр туннель барьж, Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох юм.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна
-
Энтертайнмент23 цаг өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Улс төр2 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ