Эдийн засаг
Гудамжинд зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийхийг таслан зогсооно

Санхүүгийн зохицуулах хороо гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тодорхойлсон “Банк бус санхүүгийн байгууллагын гадаад валютын арилжааны үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих журам”-ыг өнгөрсөн зургаадугаар сард баталсан. Ингэснээр тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн “ХУР” системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрдсэн.
Тодруулбал, иргэд валют худалдах эсвэл худалдан авах бүрт төлбөрийн и-баримтыг шаардаж авах, валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч энэхүү баримтыг заавал өгөх үүрэг хүлээсэн.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон нэг шалтгаан нь одоогийн валютын арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой. Иймээс Санхүүгийн зохицуулах хороо “Найман шарга” төв болон гадаад валютын арилжаа эрхэлдэг нэр бүхий ББСБ-уудад мөнгөн хөрөнгийн бүтцийг нь тодорхойлох, валютын арилжаа эрхлэх нөхцөл, шаардлагын хэрэгжилт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүргийн биелэлтийг хангаж ажиллаж байгаа эсэх, гудамжинд, зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа хийдэг байдлыг таслан зогсоохоор хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
Учир нь, дээрх журамд гадаад валютын арилжаа нь хуулиар олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд аюулгүй байдлыг хангасан тодорхой нөхцөл, шаардлага бүхий ажлын байранд болон үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож өгсөн.
Түүнчлэн хувийн дансаар дамжуулан арилжаа хийх, санхүүгийн тайланд бүртгэлгүй, зөвшөөрөгдөөгүй мөнгөн хөрөнгөөр арилжаа хийхгүй байх нөхцөлийг бүрдүүлснээр ББСБ-уудын санхүүгийн сахилга бат сайжрах, орлого, зардлаа үнэн бодитой тодорхойлж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав