Энтертайнмент
Л.Балхжавын хүү Б.Чингүүний тэсрэлт
“UBS” телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжав хоёр хүүтэй нэгэн. Түүний том хүү Б.Чингүүн нь найруулагч мэргэжилтэй бөгөөд тун удахгүй түүний найруулсан олон ангит “Love&Sex” кино үзэгчдийн хүртээл болж эхлэх нь ээ. Тус киноны гол дүрд жүжигчин Амгаланбаатар тоглож буй бөгөөд тус киног насны ангилал заан Univision болон Skymedia-аар гаргах ажээ. Анх богино хэмжээний кино уран бүтээлүүд хийж үзэгчдэд хүргэж байсан тэрээр энэ удаад олон ангит тэр тусмаа эротик кино бүтээж байгаа нь олны анхаарлыг ихэд татаж буй ажээ. Манай улсад энэ төрлийн олон ангит кино урьд нь гарч байгаагүй бөгөөд түүний найруулснаар “Love&Sex” хэрхэн амилахыг тун удахгүй дэлгэцээс харах боломжтой болох ажээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.