Connect with us

Эдийн засаг

Б.Жавхлан: 13 их наядын хоёр их наяд нь хөрөнгө оруулалт, гадаад зээлд, 10 их наяд нь тэтгэвэр тэтгэмж, халамжинд зарцуулагддаг

Нийтэлсэн

-

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны төсөвт, татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих, төрийн өмчит 117 аж ахуйн нэгжийн 62 хувь нь ашиггүй ажиллаж байгааг цэгцэлж, компаниудыг ашигтай ажиллуулах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллахыг чухалчилж байгаа. Энэ талаар болон 2021 оны Монгол Улсын төсвийн асуудлаар Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлантай ярилцсанаа хүргэе.

-Ирэх жилийн төсвийг нэмэгдүүлж оруулж ирж байгааг шүүмжлэх хүмүүс олон байх шиг. Мөн онцгой нөхцөлд онцгой үе гэж байх ёстойг өнгөрсөн хугацаанд халдварт цар тахлаас хангалттай харлаа, тиймээс төсөл нэмэгдүүлж оруулж ирэх нь зөв гэсэн хүмүүс ч байна? 

-Сүүлийн үеийн буюу 2-3 жилийн хугацааны эдийн засгийг гурван хэсэгт хувааж харахгүй бол болохгүй байна. Ковидын өмнөх эдийн засаг, ковидын үеийн эдийн засаг, ковидын дараагийн эдийн засаг гэж. 2020 он бүхэлдээ ковидын үеийн эдийн засагтай явж ирлээ. 2021 оныг бид өөдрөгөөр төсөөлөхөд, жилийн эхний хагас жил ковидоос гарах, сүүлийн хагас жилд энэ хүндрэлээс бүрэн гараад эргээд 2018-2019 оны эдийн засгийн нөхцөл байдал дээрээ очих гэсэн зорилготой төсөв, төлөвлөлт орж ирж байна гэсэн үг.  Мөн аж ахуй нэгжүүдээ дэмжих, ажлын байрыг нь хадгалах, ирэх оны орлого ашгийг нь нэмэгдүүлэх гэсэн зорилготой төсөв орж ирж байгаа. 2020 оны орлого өмнөх онуудаас буурч ирж байгаа. Төсвийн тодотголоор арван их наяд гэж орлогоо төлөвлөсөн бол 2021 онд 13 их наяд буюу нийтдээ 2.4 их наядаар орлогоо нэмж төсөвлөсөн байна. Орлого нэмэгдэж төсөвлөсөн ч ямар нэг татвар нэмэг­дүүлээгүй, харин татварын бааз сууриа тэ­лэх, техник технологийн шинэчлэлүүдийг хийх зэргээр өөр бусад зарчмаар татварынхаа ор­логыг нэмэгдүүлэх зорилгуудтай орж ирсэн.

-Түүхий нүүрсний экспортоос олох орлогыг өсгөж баталсан шалтгаан нь юу байсан бэ?

-Нүүрсний экспортын орлогыг 42 сая тонн гэж хэвээр нь баталсан. Энэ жилийнхтэй харьцуулахад нилээн амбицтой зорилго боловч бид том зорилго тавьж байж тэрнийхээ төлөө ажиллах ёстой. Наймдугаар сараас хойш өдөрт хоёр мянгаас дээш тоннд хэлбэлзэж байна. Энэ нь гурав, дөрвөн жилийн өмнөх нүүрс экспортын оргил үетэй тэнцэх хэмжээний гэсэн үг. Тэгэхлээр энэ боломжоор ажиллаж чадвал одоо амбицтай харагдаж байгаа 42 сая тоннын эспортдоо нилээн дөхөж очих бүрэн боломжтой гэж харж байгаа.

-Ирэх жилийн төсөв 13 их наяд гэж төсөвлөгдсөн. Энэ төсвийн хэдэн хувь нь халамжинд зарцуулагдахаар байгаа вэ?

-Манай улс 13 их наяд төгрөгийн зарлага төсөвлөдөг. Үүний хоёр их наяд нь хөрөнгө оруулалт, гадаад зээлийн төлбөрт зарцуулагддаг. Харин  арван их наяд нь урсгал зардал буюу тэтгэвэр тэтгэмж, халамжинд зарцуулагддаг. Тэтгэвэр, тэтгэмжийн хувьд 2000 оноос ийм буруу тогтолцоонд шилжчихсэн. Өнөөдөр бидний төлж байгаа тэтгэврийг Засгийн газар зээлж аваад төсвийн урсгал зардалдаа хэрэглэчихсэн. Түүнээс хойш өрнөөсөө гарч чадаагүй байдалд орчихсон байна. Жил бүр нийгмийн даатгалын зөрүүг төсвөөс гаргадаг. Тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тоо нь тэтгэвэр авагчдынхаа тоог гүйцэхгүй байгаа болохоор төсөв ойрын хэдэн жилдээ энэ өрнөөсөө салж чадахгүй болчихсон. Мөн тэтгэврийн шинэчлэлийг ярьж, нэмээд халамжийг улам тэлж байна. Манайд нийтдээ 72 нэр төрлийн халамжийн зардал байдаг. Нийт төсвийн 1.4 их наяд буюу 17 орчим хувь нь зөвхөн халамжинд зарцуулагддаг. Энэ жил хүүхдийн мөнгө нэмэгдээд 800 тэрбум дангаараа орж ирж байна. Хүүхдийн мөнгөний нэмэгдэл нь байнгын халамжийн төрөл биш ковидын үеэр гарч байгаа зардал. Бусад халамж нь 500 орчим тэрбум төгрөг. Үүн дээр ойрын хугацаанд реформ хийж шинэчлэхгүй бол төсөв даахгүй байдалд орчихоод байна.

-Халамжийн шинэчилсэн бодлого гэж их ярьдаг. Харин тараагдаж байгаа халамжинд тавих хяналт гэж бараг яригдахгүй нь халамж гэдэг цоорхойг улам тэлэх суурь болж байгаа байх?

-Нийт 72 нэр төрлийн халамжаас дөрөв нь хасагдаад халамж нэг бүр дээр хэн хэн халамж авч байна, тэр нь яаж давхардаж байна гэдэг дээр ажиллаж байна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 18 нас хүртлээ халамж авна, дээрээс нь 18 нас хүртэл нь асарч байгаа гэр бүл, ээж цалин авна. Мөн ээж нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол халамж авна. Бас хүүхдийн мөнгө гэж хэдэн төрлөөр нь халамж авна. Үүнийг хянах ажлыг эхлүүлсэн. Халамжийг зогсоохгүй, харин халамжинд хамрагдаж байгаа үйл ажиллагаан дээр хяналт тавина гэсэн үг.  Тиймээс энэ удаагийн төсөв дээр халамжийн шинэчлэлийг эхлүүлнэ. Нэг удаагийн төсөв дээр хийгдээд өнгөрөх биш магадгүй хоёр, гурван жил үргэлжлэх шинэчлэлийн ажил болно гэж харж байгаа. Нөгөө талаар нэгэнт халамжинд дасчихсан байгаа хэсгийг аажмаар шинэчлэх шаардлагатай. Тиймээс аль аль талын блансыг харж шинэчлэлийг энэ жилд заавал эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Төсвийн байгууллагуудын дунд хөндөж болохгүй зардал маш их байдаг. Энэ жил бүр илүү байгаа байх?

-Энэ жилийн ковидын үеийн эдийн засаг учраас бид өөрсдөө хөндөж чадахгүй хэдэн тоонууд байна. Орлого, төсвийн байгууллагуудын тогтмол зардлыг хүчтэй хөндөж чадахгүй, гарах ёстой зардлууд гарна. Цаанаа хөрөнгө оруулалтын дүн нь эрс багасч ирж байгаа. 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байснаас тодотголоор 850 тэрбум төгрөгийг хассан. Ингэснээр 1.2 их наяд төгрөг үлдсэн.

-Маш их төсөв танагдана гэсэн үг үү?

-Төсвийн хуулийн дагуу зураг төсөл, дэд бүтэц нь бэлэн, гарцаагүй шаардлагатай эрэмбийн түвшиндээ л байгаа хөрөнгө оруулалтыг л үргэлжлүүлнэ.

-Ингэхэд, 2021 оны төс­вийн онцлог юу байсан бэ?

-Энэ жилийн төсөв хэлэлцэж байгаа онцлог нь хоёр том хайчин дунд ажиллаж байна. Нэгдүгээрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр их хурал төсөвтэй маш дэгтэй ажилладаг болсон. Хоёрдугаарт, ковидын үеийн эдийн засгийн дарамт дунд төсөвтэй ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ нэгэнт орж ирсэн төсөв дээр зөвхөн орлого нэмэх, эсвэл зардлыг нь бууруулна. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулж, бүтээлч байдлаар ажиллах чиглэл үүсч байгаа юм.

-Төрийн өмчит ком­па­ниудыг цэгцлэх асуудал хөн­дөг­дөх болсон. Магадгүй үрэл­гэн төсвийг хянах нэг алхам эндээс эхлэх гэж байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн?

-Зөвхөн төрийн өмчийн хорооны хяналтдаа байлгадаг аж ахуйн нэгжүүд 117 байгаа. Тэгвэл яам, дэд бүтцийн яамдууд дор дороо төрийн өмчийн үйлдвэрүүд, улсын өмчийн газруудтай. Дээрээс нь орон нутгийн өмчит компаниуд байна. Эд нар нийлээд 500 орчим аж ахуйн нэгж болно. 32 их наядын бүртгэлийн бланстай төрийн өмчит аж ахуйн нэгжүүд маань нийлээд 2021 онд төсөвт тушаах мөнгө нь 180-хан тэрбум буюу 0.6-хан хувийн ашигтай ажиллаж байна. Нийтдээ компани байдаг юм бэ гэхээр нийлсэн статистик хаана ч байхгүй байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаас гадуур ийм том эдийн засаг, төрийн өмчийн компаниудын нэгдсэн бланс дотор замбараагүй, хяналтгүй, мэддэггүй, УИХ ч өөрөө хянадаггүй том эдийн засаг цаана нь эргэлдэж байна. Нэгдсэн байдлаар төрийн бодлого зохицуулалтын газар тэр тоо нь байхгүй. Дэд бүтцийн яамдууд өөрсдийнхөө доор тавьчихсан байдаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалын газрын хяналтад байдаг 117 компаниудаас төсвийн шинэчлэл эндээс л эхлэх ёстой. Төрийн өмчийн компаниуд нэгдсэн эзэнгүй, нэгдсэн хяналтгүй ийм системээр сүүлийн 30 жил явж, үүнийг бүтээснийг байна. Үүнийг цэгцлэх ажлыг эхлүүлнэ. Ингэснээр тэвчиж болох хөрөнгө оруулалтыг тэвчээд төсөв дээрээ нэмж блансаа сайжруулна.

-Бүх асуудал хоёр талтай. Энэ цар тахал өвчин бас олон зүйлийг ил гаргаж ирээд байна уу даа гэсэн бодол төрүүлэх болсон. Энэ байдал ч улсын төсөв дээр анзаарагдаад байгаа?

-Ковидын энэ цаг үе бидэнд 30 жил хаагуур яаж, явж ирэв гэдгийг харах боломж олгож байна гэж харсан. 30 жилийн хугацаанд бид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувьтай тэнцэх, өөрсдөө удирддаггүй эдийн засгийг бий болгочихжээ. Энийгээ эргэж харахгүй бол болохгүй юм байна. Өнөөдрийн бидний ярьж байгаа 10 их наядын төсвөөс гурав дахин том бланс явж байна тэнд. Гэтэл Улсын их хурал манай улсын хамгийн том байгууллага нь өөрөө энийгээ хянадаггүй, мэддэггүй ийм л том эдийн засгийг бий болгочихсон байна. Үүнийг ковидын үеийн эдийн засаг бидэнд харуулж, ойлгууллаа. Нөгөө талаараа том цохилт ирж байна, гэхдээ энэ бол хямрал биш. Энэ цаг хугацааг ашиглаад төсөв тойрсон хөрөнгө оруулалтын бодлого, мөнгөний бодлого гэх эдгээр зүйлсүүд дээр бид дунд, урт хугацаанд юуг нь шинэчлэх ёстой, бидний алдаа юу вэ гэдэг дээрээ сайн харах, засаж янзлах боломж юм гэж харж байгаа.

С.Баяр

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр3 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг3 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм4 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм6 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм6 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм8 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм8 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг8 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр9 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм9 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр9 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр9 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим