Энтертайнмент
Шарк Д.Энхтүвшин, “The Voice” шоуны шүүгч, хөтлөгчид хамтдаа клипт тогложээ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч “NENE” нарын хамтарсан “One shot” дуу 20-нд цацагджээ. “Youtube” хуудаснаа нийтлэгдсэн даруйдаа олны таашаалд хүрсэн уг дуу 14 цагийн дотор 120 мянга гаруй үзэгчдэд хүрч, 10 мянган лайк авчээ. “One shot” дууны үгийг NENE бичсэн ба хөгжмийг Болд өөрөө найруулжээ.
Клипний зураг 90 оныг санагдуулам өнгө төрхийг харуулсан бол энд Монголын урлаг соёлын алдартнуудаас гадна бизнесийн салбарын түүчээлэгч ч оролцжээ. Тухайлбал та бүхэн “One shot” дууны клипнээс “Шарк Танк” нэвтрүүлгээр сайн мэдэх Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарыг гэргийн хамт харах болно. Үүнээс гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүр бүтээжээ. Дуучин Ука нөхрийн хамт хосын дүрийг бүтээсэн ба “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “атаман” болсон байна. Харин найруулагч С.Ононбат хуурцаг наймаалж байгаагаар харагдах аж. Үүнээс гадна Д.Болдын гэргий Ж.Бямбасүрэн ч клипний зургийг нэгэн шигтгээ болж оролцжээ. Шинэ уран бүтээлийнхээ талаар дуучин Д.Болд, Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдардаг. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дурсамжууд бүтээлцэж байгаа хүн бүрд энэ дууг зориуллаа. Жаргалтай үедээ үргэлж сонсож бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон юм хэмээжээ.
Э.Бат-Эрдэнэ
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.