Дэлхий дахинд
Хятадыг эсэргүүцэж буй Помпеог энэтхэгчүүд дэмжиж байна
Долоон жилийн өмнө АНУ Мальдивтай батлан хамгаалахын өргөн хүрээтэй гэрээ байгуулахаар оролдож байх үед Энэтхэгийн далайг эзэмшлээ хэмээн үздэг түнш Энэтхэг орон дээрх оролдлогыг талаар болгож байсан билээ. Харин өдгөө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ долоо хоногт Энэтхэгт дээд түвшний хэлэлцээ хийж, дараа нь Мальдивд айлчилж дахин батлан хамгаалахын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Ийнхүү байдал өөрчлөгдсөний шалтгаангы энэ жил Энэтхэгтэй хилийн маргаанаас болж харилцаа муудаж, цуст мөргөлдөөн хийсэн Хятад өмнөд Азийн Мальдив зэрэг орнуудад хүчтэй нөлөөлөх болсон явдал гэж шинжээчид үзэж байна. Түүнээс гадна Помпео Ерөнхийлөгч Трампын өмнөд Хятадын тэнгис дэх Бээжингийн нөлөөллийг сулруулах бодлогын хүрээнд хэд хэдэн орнуудаар айлчилж байгаагийн дотор БНХАУ-д хэдэн тэрбумын өртэй учир Шри Ланка, Индонези зэрэг орнууд багтаж байгаа юм.
Бээжингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг Помпео ийнхүү өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа чөлөөт улсууд хэрхэн хамтран ажиллаж, Хятадын коммунист намын аюул заналхийллийг эсэргүүцэж болохыг гол сэдвээ болгон ярьж яваа гэнэ. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадаас их хэмжээний тусламж авч, нөлөөнд нь орсон өмнөд Азийн олон орнууд өөр том гүрэнтэй холбоо тогтоохыг хүсч байгаа нь Помпеогийн зорилготой нийцэх байгаа гэнэ.
Помпеотой цуг АНУ-ын батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер Шинэ Дели хотод очиж жил бүр шинэчлэгдэж байх гэрээ хийлцэхээр болжээ. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлснээр тус гэрээ нь тагнуулын мэдээлэл солилцох гэрээ байх бөгөөд АНУ, Энэтхэгт өөрсдийн пуужингийн технологийг зааж өгөхөөр тохиролцох гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр6 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө