Энтертайнмент
“Ну погоды!”-гийн чоно, туулайн шинэ дүрийг “Союзмультфильм” танилцуулав
Зөвлөлтийн үеийн алдартай хүүхэлдэйн кино болох “Ну погоды!” цувралын гол дүр чоно, туулай хоёрын дүрийг өөрчлөн шинэчилсэн хувилбараа “Союзмультфильм” танилцууллаа.
“Ну погоды” цувралын шинэ ангийг энэ өвөл гаргана хэмээн “Союзмультфильм” студи өмнө нь мэдээлсэн юм. Туулайн дүрд Оросын шоумен Дмитрий Хрусталев, чононы дүрд Гарик Харламов нар дуу оруулсан байна.
“Зөвлөлтийн үед 30 гаруй анги бүтээгдсэн энэ цувралын орчин цагийн шинэ дүрийг бий болгох талаар бид удаан эрэл хийлээ. Хуучин шинэ хоёр дүрийн тэнцвэрийг барих, өмнөх дүрийн онцлог шинжүүдийг үлдээх шаардлагатай байсан. Жишээ нь, шинэ туулайны нүдний өнгө хуучин туулайтай адилхан байгаа” хэмээн “Союзмультфильм” студийн ерөнхий продюсер Юлия Осетинская хэллээ.
Харин “Союзмультфильм” студийн захирал Борис Машковцев цувралын шинэ дүрүүд илүү зөөлөн аястай болсныг хэлсэн байна.
Мөн Тим нэртэй илбэнх, Шу нэртэй зараа, Уля нэртэй янзагын шинэ дүр нэмэгджээ. Энэ гурван дүр нь уулын амралтын “Роза Хутор” төвийн бэлгэ тэмдэг болох юм.
Шинэ цувралыг 52 ангитай байхаар төлөвлөжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.