Дэлхий дахинд
“Samsung”-ийн эзэнт гүрэн ба И Кун Хи

Өмнөд Солонгосын хамгийн том компани “Samsung” группийн тэргүүн И Кун Хи энэ сарын 25-ны өдөр 78 насандаа Сөүл хотын эмнэлэгт таалал төгссөн юм. Энэхүү эрхэм бол Өмнөд Солонгосыг дэлхийн электрон хэрэгсэл, чип, хагас дамжуулагчийн зах зээлд тэргүүлэгч улс болгож, эдийн засгаа өөд нь татахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн байв. Тэр чадварлаг бизнесмэн байсан ч түүний удирдлагын арга барил олны шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэрээр 2008 онд авлигын хэрэгт буруутгагдаж гурван жилийн хорих ял сонсч байсан ч жилийн дараа Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдаж эргээд албан тушаалдаа очсон юм.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАМГИЙН БАЯН ХҮН
Түүний эцэг И Бюн Чул хүнсний худалдааны бизнес эрхэлдэг байсныг И Кун Хи дэлхийн хэмжээний цахилгаан бараа, хагас дамжуулагч, даатгал, хөлөг онгоц үйлдвэрлэл, барилгын бизнес болгон өргөжүүлсэн юм. Өдгөө “Samsung” групп нь Өмнөд Солонгосын ДНБ-ны 17 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй конгломерат болсон байна.
И Кун Хигийн удирдлага дор “Samsung Electronics” нь орлогынхоо хэмжээгээр дэлхийн хамгийн том технологийн компани болж, чип, зурагт, дэлгэцийн үйлдвэрлэлээр Японы “Sony”, “Sharp”, “Panasonic”-ийг ардаа орхиж, “Nokia”-ийн манлайллыг манлайллыг төгсгөж, ухаалаг гар утасны бизнест “Apple”-ийг гүйцсэн юм. 2016 онд “Forbes” сэтгүүл түүнийг Өмнөд Солонгосын хамгийн баян эрхмээр тодруулж байжээ.
2020 оны аравдугаар сарын байдлаар түүний хөрөнгө 20.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв. 2014 онд И Кун Хи зүрхний шигдээсээр өвдсөн. Үүнээс хойш корпорацийн эрх мэдэл түүний залгамжлагч гэгдэж буй ууган хүү И Жэ Ёнд шилжсэн байна. И Жэ Ён нь “Samsung Electronics” охин компанийн дэд ерөнхийлөгчөөр 2012 онд томилогдсон.
И Жэ Ёны хувьд Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон улс төрийн дуулианд холбогдсон. Тэрбээр групп дотор эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд экс ерөнхийлөгч болон түүний дотны найзад авлига өгсөн гэж буруутгаж хорих ялаар шийтгэгдсэн юм. Одоо ч түүний хэрэг бүрэн шийдэгдээгүй шүүхэд дуудагдсаар байгаа билээ.
“SAMSUNG” БОЛ СОЛОНГОС МАЯГИЙН “ЧЕБОЛ” СИСТЕМИЙН ТОД ЖИШЭЭ
Олон жил дайн, дарангуйлалд нухлагдсаныхаа дараа маш хурдан эдийн засгаа сэргээсэн улс бол Өмнөд Солонгос. Өдгөө тус улс нь дэлхийд усан онгоц, компьютерийн чип, автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл зэрэг салбарт манлайлж, хүчирхэг эдийн засагтай, хүний хөгжлийн индексээр тэргүүлэх улс болоод байгаа. Энэхүү амжилтад хүрэхэд Samsung, LG Group, GS Group, Hyundai, SK Group, Daewoo, Lotte, CJ Group зэрэг дэлхийн хэмжээний цөөхөн хэдэн компаниуд үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэвч эдгээр компаниуд нь бүгд элит гаралтай цөөн хэдэн гэр бүлийн үе залгамжилсан системтэй байдаг нь тус улсын нийгмийг бухимдуулдаг. Үүнийг Солонгос маягийн “чебол” систем гэдэг бөгөөд тус улсын эдийн засгийг тэдэнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэсэн ч тэдгээр гэр бүлүүдийг дотооддоо эрх мэдлээ булаацалдах, ажилчдадаа ёс зүйгүй хандах, авлига хээль хахуулийн хэрэгт холбогдох зэрэг асуудлууд байнга дагадаг. “Samsung”-ийн хувьд ч энэ асуудал тойрсонгүй. И Бюн Чолын бусад хүүхдүүд ч тус улсын томоохон компаниуд болох “Hansol”, “CJ” компаниудыг эзэмшдэг. Энэ гэр бүлийнхэн бол Ерөнхийлөгчөөсөө ч алдартай хүмүүс юм.
“SAMSUNG”-ИЙГ ДЭЛХИЙН ТАВЦАНД АВААЧСАН НЬ
И Кун Хи нь 1942 онд Дэгү хотод “Samsung Group”-г үүсгэн байгуулагч И Бюн Чолийн гэр бүлд төржээ. Түүний эцэг И Бюн Чол газрын магнатын гэр бүлээс гаралтай ч тухайн үед өөрийн гэсэн “Samsung Trading” хэмээх хатаасан жимс, загас худалдаалдаг компаниа байгуулаад байв. Солонгосын дайны үе гэхэд “Samsung” нь тус улсын 10 том компанийн нэг болсон ба дайны дараагаас үйл ажиллагаагаа тэлж, цахилгаан бараа, ахуйн техник хэрэгсэл үйлдвэрлэж эхэлжээ. Харин энэ үед И Кун Хи дунд сургуулиа төгсөж, Японы хамгийн сайн сургуульд тооцогддог байсан Васэда их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан байна. Дараа нь АНУ-д Жорж Вашингтоны их сургуульд суралцаж байгаад дундаас нь орхиж, 1966 онд буюу 24 насандаа эцгийнхээ компанид ажиллаж эхэлжээ.Тэрээр И Бюн Чолын гурав дахь хүү байсан ч ах дүүсийнхээ дотроос бизнесийн чадвараараа ялгарч, 1979 онд “Samsung Group”-н дэд ерөнхийлөгч болсон юм. Хэдэн жилийн дараа эцэг нь нас барах үед 1987 онд түүнд группын бүх эрх мэдэл ирэв. Энэ үед тэр анх удаа барууны туршлагаас судалж, компанидаа томоохон өөрчлөлт хийхээр шийдэж, бүх зүйлээ дэнчин тавиад тоо бус чанарыг чухалчилж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Энэ нь маш нүдээ олсон шийдвэр болж өнөөгийн их амжилтын эхлэл болсон юм.
“ЭХНЭР ХҮҮХДЭЭСЭЭ БУСДЫГ ЗОРИГТОЙ ШИНЭЧИЛ”
Энэ бол түүний алдарт ишлэл. Тиймээ, тэр үнэхээр эхнэр хүүхдээсээ бусдыг зоригтойгоор шинэчилж, тэр нь ихэнхдээ зөвддөг байсан. И Кун Хи 1967 онд хэвлэлийн магнат Хон Жун Кигийн охин Хон Ра Хитай гэр бүл болж, тэр насан эцэслэх хүртлээ түүнтэй ханилсан юм. Түүний хадам аав Хон Жун Ки бол тухайн үеийн алдартай хэвлэлүүдийн нэг “Жун Ан” өдөр тутмын сонин, одоогийн “KBS” буюу тухайн үеийн “Tongyang” телевизийг үүсгэн байгуулагч байв. И Кун Хи, Хон Ра Хи нар дөрвөн хүүхдийн эцэг эх. Гурван охин, нэг хүүтэй ба тэдний гурав дахь охин И Юн Хён 2005 онд амиа хорлосон юм. Одоо хоёр охин нь чебол системийн дагуу “Samsung” группт удирдах албан тушаал хашдаг бол ууган хүү И Жэ Ён нь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэх талаар яригдаж байна.

Дэлхий дахинд
Ромын пап Францисыг оршуулах ёслол бямба гарагт болно

Ромын католик сүм хийдийн кардиналууд өчигдөр хуралдаж, пап Францисын оршуулах ёслолыг энэ бямба гарагт Гэгээн Петрийн талбайд гадаа үйлдэхээр тогтжээ. Харин ард иргэд, сүсэгтнүүдийг Ромын Папд хүндэтгэлээ илэрхийлэх боломжийг олгох үүднээс лхагва гарагт шарилыг нь Гэгээн Петрийн сүмд байрлуулж юм байна.
88 настай Пап лам Францис тархинд нь цус харвасны улмаас зүрхний дутагдалд орж нас нөгчсөн болохыг Ватиканы албаныхан үүний өмнө мэдээлсэн. Он гарснаас хойш хоёр уушгиндаа хатгалгаа туссаны улмаас эмчлүүлж эмнэлгээс гараад удаагүй байсан Ромын пап хамгийн сүүлд өнгөрсөн амралтын өдөр Улаан өндөгний баярыг тохиолдуулж Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой мэндчилж байсан юм. Францис ламтан мөн тогтсон заншлаас гажиж, Гэгээн Петрийн сүмд бус, Гэгээн Мариагийн сүмд өөрийг нь оршуулахыг гэрээсэлжээ. Өмнөх бүх Ромын папуудаас анх удаа Европын бус орны гаралтай Францис ламтны дурсгалыг хүндэтгэж төрөлх Аргентин улсад нь болон хөрш Бразил улсад 7 хоногийн гашуудал зарласан байна.Мөн дэлхийн католик шашинтнуудын тэргүүнийг оршуулах ёслолд оролцож, Пап Францистай салах ёс гүйцэтгэх бодолтой байгаагаа дэлхийн олон орны удирдагчид илэрхийлж байгаа юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тухайлбал гэргийн хамтаар Ром хотноо энэ ёслолд оролцохоо мэдэгдсэнээр албандаа орсноосоо хойш анх удаа хилийн дээс алхах гэж байгааг хэвлэлүүд дурьдаж байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Бразилийн ерөнхийлөгч Лула да Сильва, Пап ламтны төрөлх Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милей нар мөн оршуулгад оролцохоо мэдэгджээ. Украины ерөнхийлөгч Зеленский очихоор төлөвлөж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлжээ.
Дэлхийн 1,4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, дараагийн Пап ламыг сонгох сонгуулийн тухайд, түүнийг таалал төгссөнөөс 15-20 хоногийн дараа эхэлдэг жаягтай. Энэ үүднээсээ тавдугаар сарын 6-наас хойш болох юм байна. Маш чанд хатуу дэг ёсны дагуу, нууц байдалд явагддаг энэ сонгуульд дэлхийн өнцөг булан бүрийн 135 кардинал оролцох эрхтэй байна.
Дэлхий дахинд
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.
Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.
The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.
This isn’t economic policy. It’s economic arson.
The art of self-sabotage
Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.
Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.
The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.
China’s counterpunch
Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.
As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.
Allies: from partners to prey
American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”
In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”
The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP
The ghost of Smoot-Hawley
History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”
Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”
Epilogue: The unlearned lesson
The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.
The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.
In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.
(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)
Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

-
Нийгэм24 цаг өмнө
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ
-
Улс төр24 цаг өмнө
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
-
Нийгэм6 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны засвар хийгдэх хуваарь
-
Улс төр6 цаг өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар…
-
Эдийн засаг4 цаг өмнө
Үхрийн цул мах нэг килограмм нь дундажаар 22 940 төгрөгийн үнэтэй байна
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна