Дэлхий дахинд
Сарьсан багваахай өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг
Зай барих дүрэм, тусгаарлах, хөл хорио тогтоох зэрэг үйл явдлууд өдгөө хүн төрөлхтний нийгэмд хэдийн танил зүйл болжээ. Тэгвэл бусад амьтад өвчин тусахаараа яадгийг эрдэмтэд судалж, эдгээр нь зарим амьтдын хувьд байгалиас заяасан чадвар гэдгийг олж тогтоожээ.
Энэ долоо хоногт нийтлэгдсэн судалгааны үр дүнд байгаль дээр цус сорогч сарьсан багваахайнууд өвчлөхөөрөө сүргээс өөрийгөө тусгаарладаг хэмээн дүгнэсэн байна. Өмнө нь сарьсан багваахай өвчин тусахаараа өөрийгөө тусгаарладаг гэдгийг судалгаагаар баталж байсан ч энэ удаа эрдэмтэд зэрлэг байгальд судалгаа хийн дээрх дүгнэлтийг дахин баталгаажуулахаар зорьсон аж.
“Сарьсан багваахайнууд зэрлэг байгальд ч гэсэн өвчин тусахаараа сайн дураараа өөрийгөө тусгаарлаж, эсвэл сүргээс явдаг аж. Ийнхүү өөрийгөө тусгаарласан сарьсан багваахай бусдаас үргэлж зай барин, тусдаа хооллож, тусдаа унтдаг” хэмээн судлаачид хэлжээ.
Туршилт хийхдээ эрдэмтдийн баг байгаль дээрээс нас бие гүйцсэн 31 эмэгчин сарьсан багваахай барьж, заримд нь биеийн эсэргүүцэл өдөөдөг тариа, заримд нь мансууруулах үйлчилгээтэй бодис тарьжээ. Түүнчлэн тэдгээрт байршил тогтоогч тогтоон хөдөлгөөнийг нь хянасан байна.
Үр дүнд нь өөрсдийгөө өвчтэй хэмээн мэдэрч буй дээрх 31 сарьсан багваахай дараагийн зургаан цагийн турш эрүүл сүргийнхнээсээ зай барьж, харилцахаас зайлсхийж байсан аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө