Connect with us

Эдийн засаг

Б.Дөлгөөн: Өрсөлдөх чадвараа сайжруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл маш хүнд

Нийтэлсэн

-

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй Монгол Улсын өрсөлдөх чадварын талаар ярилцлаа.

-Эдийн засагчийн байр сууринаас харвал манай улс өрсөлдөх чадвараар ухраад байна уу, урагшлаад байна уу?
-Өрсөлдөх чадварыг тодохойлдог хэд хэдэн аргачлал, судал­гаа байдаг. Эндээс харвал, манай улс сүүлийн арван жилд нэг хэвийн байдлаас өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тэгэхээр өрсөлдөх чадварын тайлангуудаар гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар доривтой арга хэмжээ авч чадаагүйн илэрхийлэл.

-Өрсөлдөх чадварын судалгаанд манай улс хэддүгээр байрт жагсав?
-Энд хоёр судалгааг нэрлэж болно. Нэг нь Монгол Улсад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Швейцарийн IMD судалгааны байгууллагтай хамтран гаргадаг тайлан байна. Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгдлээ. Нөгөө нь Дэлхийн эдийн засгийн форумаас өөр аргачлалаар өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Энэ судалгаанд 130 гаруй улсыг хамруулдаг. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дотооддоо аймгуудын өрсөлдөх чад­варын судалгааны тайлан гаргадаг байна.
-Манай улсын өрсөлдөх чадварын ямар, ямар үзүүлэлтүүд сул байгаа юм бол?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс улсын хэмжээнд судалгаа хийж бусад улстай харьцуулан гаргаж байгаа. Тэгэхдээ Швейцарийн IMD гэдэг судалгааны байгууллагтай 2011 оноос хамтран өрсөлдөх чадварын тайлан гаргадаг болсон. Энэ тайлангаас харвал хэд хэдэн салбарт онцгой анхаарах шаардлага байна. Тухайлбал, манай улсын засаглалын асуудал өрсөлдөх чадварыг боомилдог. Үүнээс гадна тээвэр ложистикийн асуудал бас бий. Жишээ нь Монгол Улсын импортын барааны нэг тонн км тутмын зардлыг Узбекстан улстай харьцуулаад үзвэл хоёр дахин өндөр юм. Экспортын зардал ч 50 хувиар өндөр байгаа. Энэ өндөр үзүүлэлтүүдээс шалтгаалж ажиллах хүч илүү их шингээх боломжтой, бүтээмж нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхэд хүндрэл учирч байна.
-Бид өнөөдөр тэр нь болохгүй, энэ ч болохгүй байна. Төр, засаг яагаад хуримтлагдсан асуудлаа шийдэхгүй байгаа юм бэ гээд бухимддаг. Тэгвэл эдгээр асуудлын гол гогцоо нь өрсөлдөх чадварын тайланд байна аа даа?
-Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжил, судалгааны тайлан, баримт бичигтэй танилцаж байхад нэг зүйл хамгийн их ажиглагддаг. Тэр нь юу вэ гэвэл бид өнөөдөр тулгарч байгаа асуудлаа зөв дүгнэж, цэгнэж мөн чанарыг ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр тулгарч байгаа асуудлаа ярихаар бүгд л мэднэ гэж хэлдэг. Жишээ нь замын түгжирлийг аваад үзье. Бүгд л түгжирч байгаа учраас ингэх, тэгэх ёстой гээд өөрт хамгийн ойр зүйлийг хэлдэг. Гэтэл тэр түгжирлийн хэдэн хувийг хүүхдээ зөөж буй хүмүүс бүрдүүлж байна, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал үүсгэж байгаа юм бэ гэдгээ судлаагүй. Зөвхөн өөрсдийн бодсон шийдэлдээ тааруулж тухайн асуудлыг ярьдаг, тодорхойлдог болчихоод байна л даа. Тухайлбал, метро барих, олон автобус явуулдаг болсноор түжирлийг шийднэ л гэдэг. Гэтэл нэг шийдэл зөв гарц биш. Яах ёстой вэ гэдэг талаас нь маш олон төрлийн судалгаа хийх ёстой. Ингэж байж түжирлийг хамгийн өндөр хэмжээнд бууруулах шийдлийг нь олно шүү дээ. Үүнтэй нэгэн адил асуудал маш их бий. Дахиад жишээ татая. Сангийн яам манай улсын эдийн засаг 1, Монголбанк Мөнгөний бодлогын тайландаа 2.6 хувиар агшина гэсэн тооцоог гаргаад байна. Гэтэл дараа жил эдийн засгийн өсөлтөө 7.2 хувь магадгүй 8.2 хувьд хүргэхийн тулд хөрөнгө оруулалтаа ямар салбарт түлхүү хийх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Өрсөлдөх чадварын судалгаанууд эдийн засгийн аль салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хийвэл үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхой хэмжээнд зааж өгч байгаа. Өнөөдөр юунаас болоод, ямар хязгааралтаас шалтгаалж манай улсын эдийн засаг хөгжиж чадахгүй, хүмүүсийн цалин яагаад эдийн засгийн тэлэлт шигээ хурдан нэмэгдэхгүй байна вэ гэдгийг өрсөлдөх чадварын судалгаа тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, бидний анхаарах ёстой асуудал энэ шүү гэдгийг хэлж өгч байгаа хэрэг л дээ.
-Тэгвэл улсын болоод аймгуудын өрсөлдөх чадварын тайланг эрх баригчид тоодоггүй, ашигладаггүй юм биш үү?
-Өрсөлдөх чадварын судалгааг ашиглана гэдэг нь тулгамдаж байгаа асуудлаа олж мэдэх явдал. Миний харж байгаагаар эрх баригчид энэ судалгааны тайланг үзээд анхаарах ёстой үзүүлэлтүүд, асуудлаа сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр уг судалгааг ашиглаж байна гэж боддог. Хамгийн гол нь муу дүгнэлт гарсан үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд авах арга хэмжээнүүд нь орхигдоод байна. Тэр дундаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, төсвийн хөрөнгө оруулалтаа үзүүлэлт нь муу гарсан эдийн засгийн салбартаа чиглүүлэхгүй байгаа юм. Харин улстөрийн тохиролцоо, ийм шинж чанартай замаар хөрөнгө оруулалтаа хийдэг. Ийм учраас манай улсын өрсөлдөх чадвар дээр хэлсэнчлэн сайжирсан эсвэл муужирсан зүйлгүй нэг төвшинд явж байгаа гэж харж байна. Ер нь улс ч тэр аймгууд ч тэр өрсөлдөх чадварынхаа сул хэсгүүдийг сайжруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл маш хүнд. Ийм ч учраас өрсөлдөх чадварын тайланг үндэслээд хөрөнгө оруулалтын хуваарилалтаа хийвэл эдийн засгийн үр өгөөж нь илүү байна гэж ойлгож болно.
-Ирэх оны улсын төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг. Улсын өр нэмэгдсэн гээд асуудал яриад байгаа. Энэ асуудал манай улсын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ?
-Манай улсын өрсөлдөх чадвар, зээлжих зэрэглэлд ч нөлөөлнө. Зээлжих зэрэглэл гэдэг нь манай улс гадаадад бонд гаргахад ямар хүүтэй байх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр 2016 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөг маш сайн байсан. Гэтэл түүхий эдийн үнэ өндөр байх яг энэ үеэр төсвөө байнга алдагдалтай баталсан. Ийм учраас хангалттай хуримтлал үүсгэж чадаагүй. Энэ нь сөрөг үр дагвартай. Бидэнд өнөөдөр ганц л эерэг зүйл байна. Дотооддоо “Ковид-19” цар тахлыг алдаагүй. Энэ нь манай улсыг олон улсад нэр хүндтэй байх нэг хүчин зүйл болж байгаа. Гэвч улсын төсвөө алдагдалтай батлаад л явж байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан гаргаад бусад улсуудтай харьцуулж эхэлснээс хойш аль хэдийн 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ч өөрчлөлт орсонгүй гэдгийг хүмүүс харж, мэддэг болсон. Тэгэхээр эрх баригчид эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар ажил хийсэнгүй гэдэг нь хүн бүрт тодорхой юм.
-Мөнгөний бодлогын хувьд ч бас эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар тусгах ёстой юу. Ирэх оны мөнгөний бодлогод энэ талаар тусгасан зүйл байгаа болов уу?
-Эрх баригчдын хоёр гол тулгуур бодлого нь төсөв, мөнгөний бодлого байдаг. Мөнгөний бодлого нь төсвөө дагасан аялдсан байдалтай харагдаж байна. Жишээ нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогыг харвал ажилгүйдлийг бууруулах нь нэг том зорилт байдаг. Тэгвэл манай Монголбанкны зорилтод ажилгүйдлийн асуудал байхгүй. Ханш, инфляцад илүү анхаарал тавьж байна. Ханш барь гэдэг шахалтыг УИХ, төр засгаас үзүүлдэг. Гэтэл төсвийг өндөр алдагдалтай батлаж байгаа үед ханш барина гэдэг бол гадаад валютын нөөцийг алдах эрсдэлтэй юм. Иймд Монголбанк ажилгүйдэлд анхаарах зорилт оруулж ирвэл төсөв, мөнгөний бодлого хоёр илүү уялдаатай болно гэж харж байна.
-Эдийн засгийн өрсөлдөх чадварын нэг гол үзүүлэлт нь боловсрол байх?
-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг анх 2010 онд байгуулж байхад би “Нью ком групп”-д ТУЗ-ийн даргын туслах, санхүүгийн ахлах шинжээчээр ажиллаж байсан. Тэр үед манай захирал энэ төв Монгол Улсын эдийн засаг, хөгжилд хэрэгтэй гэж үзээд байгуулсан юм. Гол үндэс нь “Бид аливаа асуудлыг хэмжиж чадвал түүнийг сайжруулж чадна” гэдэгт оршино. Хэрэв хэмжиж чадахгүй бол сайжруулах боломжгүй. Өнөөдөр боловсролын чанарын асуудал яригдаж байна. Гэтэл бид боловсролоо юугаар хэмжиж байна вэ гэдэг нь орхигдсон. Манай залуучууд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд тэдний сурсан мэдлэгийн төвшин дэлхийд хэддүгээр байрт жагсч байгааг тодорхойлсон хэмжүүр алга. Дэлхийн улс орнуудын боловсрол ямар төвшинд байгааг тодорхойлж гаргадаг ирдэг PISA гээд шалгалт байдаг. Гэтэл үүнийг хийх гэтэл боловсролын сайд нь “Миний нэр хүндийг PISA шалгалт унагана” гээд болиулж байсан. Тэгээд ирэх онд дахиад хийнэ гэхэд хойшлуулчихлаа. Иймд бид ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа залуусаа бусад орнуудтай харьцуулахад ямар төвшинд бэлтгэж байгаагаа өнөөдөр мэдэхгүй л явж байна. Харин өрсөлдөх чадварын тайлан жил бүр гаргаж байгаа учраас эдийн засгийн тээвэр, ложистик, бүтээмжтэй холбоотой салбаруудаа дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар төвшинд яваагаа мэддэг болсон.

Т.ЖАНЦАН

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийтэлсэн

-

Нийтэлч

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;

  • Нэгдүгээр  улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар  улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар  улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр  улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.

Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр3 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг3 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм4 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм6 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм6 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм8 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр8 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм8 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг8 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр9 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм9 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр9 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр9 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим