Энтертайнмент
Монголын анхны “Halloween Parade” маргааш болно
“Halloween”-ий баярыг Сүнсний баяр гэж нэрлэдэг ба энэхүү баярын үүсэл нь 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй бөгөөд гол онцлог нь дэлхийгээр нэг хэрэн тэнүүчилж буй сүнснүүдийг хооллож, чанга дуу чимээ, хурц галаар хөөн явуулах юм. Ингэхдээ энгийн хүмүүс сүнсэнд танигдахгүйн тулд янз бүрийн хувцас, аймшгийн баг хэрэгсэл зүүн зүсээ хувилгадаг байна.
Монголчууд бид сүүлийн 10 жил энэхүү баярыг тэмдэглэн ирсэн ба Монголын анхны “Halloween Parade” Мишээл Экспод байрлах “Walking street”-д 10-р сарын 31 болон 11-р сарын 1-ний Бямба, Ням гарагт 12 цагаас эхэлнэ. Тус өдрүүдэд гэр бүлд зориулсан хоолны фестиваль, хамтлаг дуучдын тоглолт, циркийн үзүүлбэрүүд гээд олон олон үзүүлбэрүүд нэгэн дор тоглогдох юм байна.
Бямба, Ням гарагийн 17:00 цагаас шилдэг Halloween хувцаслалттай гэр бүл, найзуудыг шалгаруулах уралдааны шалгаруулалт болох тул та энэхүү уралдаанд идэвхтэй оролцож, шагналын эзэн болоорой.
Холбоо барих утас: 8811-3280
Хаяг: Хан-Уул дүүрэг, Мишээл Экспо, Misheel Walking Street
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.