Эдийн засаг
БНСУ-ын банкууд Худалдаа хөгжлийн банктай хамтарч Монголд крипто валют нэвтрүүлнэ гэж мэдэгджээ
Солонгосын DDaily агентлаг Монголын хамгийн том банк болох Худалдаа хөгжлийн банк удахгүй крипто валютын мөнгөн гуйвуулга, хадгаламж, зээл, крипто-активын менежмент зэрэг үйлчилгээг санал болгож эхэлнэ гэж мэдэгджээ.
Тодруулбал, хуучин “Samsung”-ийн хөгжүүлэгчдийн үүсгэн байгуулсан блокчэйн технологийн “Hexland”, “Delio” зэрэг компаниуд Улаанбаатар хотод төвтэй Худалдаа Хөгжлийн Банктай хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Тус мэдээлэлд Худалдаа хөгжлийн банкыг Монгол Улсын ууган банкуудын нэг бөгөөд улс даяар 50 салбартай, нийт активын хэмжээгээрээ Монголын 17 банкнаас хоёрдугаарт жагсдаг хэмээн танилцуулжээ. Уг хэлэлцээр зөвхөн дээр дурдсан гурван талаар хязгаарлагдахгүй бөгөөд крипто олборлолтын аварга “Bitfury” компани болон блокчэйнийн MDKI зэрэг компаниуд мөн гэрээнд багтсан байна. Делиогийн нэрээ нууцалсан албан тушаалтан DDaily-д мэдээлэхдээ энэхүү түншлэлээр дамжуулан “Бид дэлхийн виртуал хөрөнгийн санхүүгийн зах зээлд гарахаар эрчимтэй ажиллаж байна” гэжээ. Гэсэн хэдий ч одоогоор крипто үйлчилгээг манай улсад оруулж ирэх огноо албан ёсоор гараагүй байгаа аж.
Эх сурвалж: cointelegraph.com
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм35 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм32 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ