Дэлхий дахинд
Берни Сандерс сонгуулийн явцыг зөгнөж, цаг хугацаагаар аялагч нэр зүүв
АНУ-ын сенатор Берни Сандерс сонгуулиас долоо хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа сонгууль хэрхэн өрнөхийг тааварлан ярьсан нь өнөөдөр биелэлээ олж, бүх зүйл түүний хэлснээр болж өнгөрч байгаа нь олны сонирхлыг татаж эхэлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой явсан тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Жимми Фаллоны ток шоунд оролцож, сонгууль хэрхэн болох талаар өөрийн бодлыг хуваалцсан юм.
Тэрбээр “Миний бодлоор сонгуулийн санал тоологдож эхлэхэд Бүгд найрамдах нам тэргүүлж эхэлнэ. Ялангуяа Пеннсилвани, Мичиган, Висконсин мужуудад Трамп тэргүүлэх болно. Гэвч эцсийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх энэ гурван мужийн хүн ам, ялангуяа Ардчилсан намынхан ихэнх нь шуудангаар саналаа өгсөн тул тооллого сунжирна. Удаан сунжирсны эцэст тус мужуудад Байден тэргүүлж эхэлнэ” хэмээн ярьсан аж.
Түүний дараа тэрбээр “Санал тоолох ажил дундаа орж эхлэхэд Дональд Трамп сохроор өөрийн ялалтыг тунхаглана” хэмээн хэлсэн нь өчигдөр/2020.11.4/ биелэлээ олж, хүмүүсийн анхаарлыг эрхгүй татсан юм.
Эцэст нь Сандерс Трампыг санал тоолох үйл явцад будлиан орсон хэмээн маргаан дэгдээх болно хэмээн хэлсэн байна.
Түүний ийнхүү оновчтой таамаглах чадварыг цахим орчинд хүмүүс гайхан шагшиж, зарим нь түүнийг цаг хугацаагаар аялагч байж магадгүй хэмээн шоглоом хийх болжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө