Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв Монголын 2019 оны ДНБ-тэй тэнцэв
АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгууль энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Тус улсын 46 дахь Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулж, тус улсыг дөрвөн жил удирдахаар болов.
Тэгвэл энэ удаагийн сонгуулийн төсвийн талаар Хятадын “Globaltimes” сонин сонирхолтой харьцуулалт хийжээ. АНУ нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан нь Монгол Улсын 2019 оны ДНБ-тэй тэнцэж байна.
Энэхүү мөнгөөр дундаж орлоготой 220 мянган америк гэр бүлийн жилийн хэрэгцээг хангаж болох аж. 2019 оны байдлаар дундаж давхаргын нэг гэр бүл ойролцоогоор 63 мянган ам.долларыг жилд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. Мөн 14 тэрбум ам.доллар нь 2012 болон 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг нийлүүлсэнтэй тэнцэж байна.
Энэхүү мөнгө нь зар сурталчилгаа буюу телевиз, сонин, сэтгүүл, цахим сүлжээнд болон сонгуулийн кампанит ажилд ажилласан хүмүүсийн цалинд зарчуулагджээ. Сонгуулийн төсвийн дийлэнх нь Хойд /265 сая ам.доллар/ болон Өмнөд Каролина /164 сая ам.доллар/, Айова /218 сая ам.доллар/, Аризона /144 сая ам.доллар/ мужуудад зарцуулсан байна.
Сонгуулийн төсөвт зарцуулагдсан 14 тэрбум ам.долларыг санхүүжилтийн эх үүсвэрээр нь ангилж үзвэл дийлэнх хувийг буюу 41,5 хувийг нь томоохон хандивлагч хувь хүмүүс хандивласан бол 22,4 хувийг нь жижиг хандивлагчид, 14,9 хувийг бусад хандивлагчид бүрдүүлжээ. Харин нэр дэвшигчид өөрсдөө 13,01 хувийг нь бүрдүүлсэн бол 3,12 хувийг нь байгууллагууд, үлдсэн 5,01 хувийг нь PACs / Холбооны сонгуулийн хороо/ -ноос санхүүжүүлсэн байна.
Эх сурвалж: GlobalTimes
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө