Дэлхий дахинд
ОХУ: 3 настай хүүхдэд харгис хандсан сувилагчийг шалгаж эхэлжээ
ОХУ-ын Новосибирск хотын Сүрьеэгийн эмнэлгийн сувилагч тус эмнэлэгт эмчлүүлж байсан 3 настай хүүхдийг орон дээр нь гаргахдаа үснээс нь зулгааж, чимээгүй байхыг шаардан загнаж, цохиж буй бичлэг саяхан Оросын цахим сүлжээгээр тарсан билээ.
Энэхүү бичлэг цахим сүлжээнд цацагдмагцаа шүүмжлэл дагуулж, нийгмийг бухимдуулсан юм. Бичлэгийг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн гар утсан дээрээ бичиж авсан ба уг бичлэг дээр өөр нэг хүүхэд харгис сувилагчаас айж ор руугаа гүйж байгаа нь ч бичигджээ.
Тэгвэл дээрх сувилагчийг ажлаас нь халах шийдвэрийг Бүс нутгийн эрүүл мэднийн газар гаргасан байна. Мөн дээрх сувилагчийг хүүхдийн хүчирхийллийн хэрэгт буруутган мөрдөн шалгах ажиллагааг Новосибирскийн Мөрдөн байцаах алба эхлүүлжээ. Мөрдөн шалгах ажилд Бүсийн эрүүл мэднийн газар, Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч нар хамтран ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн Бүсийн прокурорын газраас тухайн эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд шалгалт хийж, хүүхдийн эрхийг хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөж байгаа эсэхэд үнэлгээ өгөхөөр болсон ба шаардлагатай тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Российская Газета
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө