Эдийн засаг
Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Уур амьсгалын Ногоон Сан Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төслийн үр ашиг эмзэг экосистем, байгалийн нөөцөөс хамаарал бүхий амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн ихээр амсч буй эрсдэлт бүлгийн 800,000 иргэнд хүрэх юм.
Сонгдо, 2020 оны арваннэгдүгээр сарын 11-Уур амьсгалын Ногоон Сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 27 дугаар хурлаар 11-р сарын 10-ны өдөр Монгол Улсад 23.1 сая долларын буцалтгүй тусламжийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгох шийдвэр гаргалаа.
Уг төсөл нь бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг дэмжихэд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг дэмжих, бодлогын шийдвэр гаргах, байгалийн нөөцийн менежментэд УАӨ-ийн ирээдүйн төлөвийг харгалзан үзэх, малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжинэ.
Мөн тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн МАА-н бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгөх шинэлэг технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ зах зах зээлд хүргэх боломийг сайжруулах, ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх, чиглэлээр ажиллана.
Агаарын дундаж температур нэмэгдэн, байгалийн бүс бүслүүр шилжих, хур тунадас буурсанаас үүдэн бэлчээр болон усны нөөц буурах, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд дахин нэмэгдэх зэргээр УАӨ малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.
Ковид-19 цар тахлаас үүдэн МАА-н бүтээгдэхүүний эрэлтэд үүсч буй өөрчлөлтүүд гэнэтийн цочролд бэлэн бус, эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгаа нь байгаль орчинд ээлтэй, эрсдэлд тэсвэртэй өсөлтийн чухлыг харуулж байна.“Монгол оронд УАӨ-өөс үүдэн газрын доройтол болон цөлжилт нэмэгдэж байгаа нь бидний хувьд томоохон асуудлуудын нэг болж байна” хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д. Сарангэрэл цохон тэмдэглэв.
Уур амьсгалын ногоон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү төсөл УАӨ -д дасан зохицох тогтвортой хөгжлийг дэмжих , тэр дундаа гамшгийн эрсдлийг бууруулахад томоохон түлхэц болох болно.
Энэхүү төсөл нь эрсдэлт бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааг дэмжих хүрээнд бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн гарц болон бусад сонголтуудыг олгосноор нийгэм эдийн засгийн олон талт ач холбогдолтой.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийг дэмжих чиглэлд хөгжлийн төлөвлөлт болон гамшгийн менежментийг сайжруулахаас гадна, сав газрын хэмжээнд ус, бэлчээрийн нөөцийг нөхөн сэргээж, усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах зэрэг байгаль орчны урт хугацааны үр өгөөж бий болгох юм.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, хөгжлийн түншүүд болон судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны дүнд бэлтгэгдсэн энэхүү шинэ төсөл нь БОАЖЯ-ны удирдлага дор 7 жилийн хугацаанд 2021 оноос эхлэн хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа бөгөөд ХХААХҮЯ голлох түнш байна.
Төсөл нь эмэгтэй малчид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлах ба сургалт , арга хэмжээ, нөөцийн ашиглалтад эрх тэгш оролцоог хангана.НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич төслийн ач холбогдлын тухайд “Засгийн газрын итгэлт түншийн хувьд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад Ковид-19 цар тахлын сөрөг үр нөлөө эмзэг бүлгийн болон хөдөөгийн иргэдэд илүү хүндээр тусч, ТХЗ-уудыг биелүүлэх хүчин чармайлтыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлага үүсгээд буй энэ чухал цаг мөчид эхэлж буй салбар дундын энэхүү төслийг хэрэгжүүлэх болсондоо таатай байна.
Уг төсөл нь нөөцийг тогтвортой бус ашиглалт, УАӨ-өөс үүдэх алдагдлыг давхар бууруулж, малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэн, хязгаарлагдмал нөөцөө хариуцлагатай, эн тэнцүү ашиглахыг дэмжих зорилготой юм” гэв.Төслийг Монгол Улсын УАӨ-ийн үндэсний хөтөлбөр, Алсын хараа 2050 болон МАА-н салбарын холбогдох бодлогын бичиг баримт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаатай боловсруулсан болно.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг

Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог. Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтыг;
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгож байхаар болжээ.
Үүний дагуу энэ оны нэгдүгээр улирлын буюу 1-3 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголт энэ сард багтан иргэдийн дансанд орох юм байна. Хэрэв 2025 оны нэгдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.
Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг9 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр9 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Улс төр3 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм2 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав