Дэлхий дахинд
Дэлхийн дайны аюулыг чехийн тагнуулчид анхааруулж байна
Чехийн цэргийн тагнуулын албаныхан дэлхийн гуравдугаар дайн эхлэх гэж байгааг 2019 оны үйл ажиллагааныхаа тайланд анхааруулсан байна. Илдтгэл бичигчдийнхээр бол дэлхийг хамарсан сөргөлдөөний эхний үе шат хэдийнээ эхэлсэн гэнэ. Энэ мөргөлдөөний баталгаатай шалтгаан нь АНУ, Орос, Хятадын дундах сөргөлдөөн гэнэ. “Өнөөгийн дэлхийн улам бүр ойртож байгаа нийтийг хамарсан сөргөлдөөн одоогоор бэлтгэлийн эхний шатандаа явж байна. Энд хэн нь идэвхтэй оролцохыг хүсч байгаа, оролцох нь технологийн хөгжил, түүнийгээ хэрхэн удирдаж чадахаас шалтгаална” гэж тайланд бичжээ. Өнөөдөр АНУ, Орос, Хятадын хоооронд хурцдаад байгаа асуудал бусад улс орнуудад муугаар нөлөөлж, улмаар холбоотон улсуудын хооронд сөргөлдөөн үүсгэнэ гэж браимт бичиг боловсруулагчид үзсэн байна. Тэднийхээр бол өнөөгийн технологийн өндөр хөгжил, дэвшил илүүтэй их аюул нүүрлүүлж байгаа гэнэ. Цэргийн мөргөлдөөн кибер дайралт юм уу, нисгэгчгүй аппаратуудын тусламжтай болно гэжээ. Үүний өмнө Их Британийн Штабын дарга нарын хорооны тэргүүн Ник Картер дэлхийн гуравдугаар дайны шалтгаан нь коронавирусын цар тахлаас учирсан эдийн засгийн алдагдал байж болох юм гэж мэдэгдэж байсан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө