Дэлхий дахинд
Хонконгт сөрөг хүчний депутатуудыг халлаа гэж АНУ, Хятадын эсрэг хориг тавина
Хятадын засаг зархиргаа тусгай энэ район Хонконгийн Хууль тогтоох зөвлөлөөс сөрөг хүчний дөрвөн депутатыг огцруулсны нь төлөө АНУ энэ үйлдэлд буруутай албан тушаалтнуудын эсрэг хориг тавьж магадгүй байна. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О’Брайены Цагаан ордонд тараасан албан мэдэгдэлд дурджээ.
Мэдэгдэлд сөрөг хүчний дөрвөн депутатыг огцруулснаараа Хонконгийг БНХАУ-д шилжүүлэн өгөх хятад-британийн тунхгийн хүрээн дэх олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Хонконгийн ард түмэнд амласнаа Хятадын коммунист нам бүдүүлгээр зөрчлөө гэжээ. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо Бээжинд хуралдаж, Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн бүх гишүүдэд тавих хуульзүйн шаардлага тавих, эх оронч үзэл төлөвшүүлэх тухай шинэ тогтоол баталсны дараагаар сөрөг хүчний дөрвөн депутатыг өнгөрсөн лхагва гарагт огцруулсан юм.
Өнгөрсөн зургадугаар сарырын 30-нд БНХАУ-ын парламент Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталсан юм. Энэ хуулиар хонконгт гарч болзошгүй салан тусгаарлах, терроризм, төрийн байгууллыг эсэргүүцэн устгах гэсэн болон гадаадын хүчинтэй яриа хэлэлцээ хийсэн тохиолдолд хуулийн дээд хэмжээ юм уу, бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр заасан юм.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө