Дэлхий дахинд
Австралийн бүтээж буй коронавирусийн вакцин эсрэг биет амжилттай үүсгэж буйг зарлалаа
Дэлхийн улс орнууд сая сая хүнийг өвчлүүлсэн коронавирусийн эсрэг вакциныг бүтээхээр өрсөлдөж байна. Хэд хоногийн өмнө “Pfizer Inc”, “AstraZeneca” “компаниуд өөрсдийн бүтээж буй вакцины туршилт үр дүнтэй үргэлжилж байгаа бөгөөд удахгүй эцсийн шатны туршилтын үр дүнг зарлана хэмээн мэдэгдэж байсан бол өнөөдөр Австралийн их сургууль, “CSL Ltd” компанийн бүтээж буй COVID-19 вакцин туршигчдын биед эсрэг биет үүсгэж буйг тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдлээ.
Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Бусад вакцин бүтээгчдээс ялимгүй хоцорч байгаа ч Куинсландын их сургууль, CSL компанийн бүтээж буй вакцин одоо туршилтын сүүлийн шатандаа орох гэж байна. Тус вакцин I үе шатны клиник туршилтаар аюулгүй болох нь батлагдсан бөгөөд хүний биед эсрэг биет үүсгэж байгаа нь аль хэдийн тогтоогдсон” гэжээ.
Хэрэв вакцины дараагийн шатны туршилтууд амжилттай болбол 2021 оны гуравдугаар улирлаас эхлэн тараагдаж эхлэх аж.
Австрали улс Куинсландын их сургуулийн боловсруулж буй тус вакциныг гарсан даруйд 51 сая ширхгийг худалдаж авна хэмээн аль хэдийн тохиролцжээ. Тус улс мөн “AstraZeneca” вакциныг сүүлийн шатны шинжилгээнд хамрагдвал мөн худалдаж авна гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө