Дэлхий дахинд
Молдовын ерөнхийлөгчийн сонгуульд Европын талыг баримтлагч эмэгтэй ялсан нь тодорхой боллоо
Ням гарагт хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын нэг Молдовт ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт зохион байгуулагдсан юм.
Арваннэгдүгээр сарын 1-нд болсон эхний шатны санал хураалтаар аль ч нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч өчигдөр дахин өрсөлдсөн байна.
Нийт саналын хуудасны 99 хувийг тоолсны дараа Европын талыг баримталдаг сөрөг хүчний нэр дэвшигч Майя Санду 56.91 хувийн санал авч, Мосвагийн талыг баримтлагч одоогийн ерөнхийлөгч Игорь Додон 43.09 хувийн санал авсан нь тодорхой болжээ.
Сонгуулийн ирц 52 орчим хувьтай байсан нь нэгдүгээр шатны санал хураалтын ирцээс 10 орчим нэгж хувиар өндөр байна.
Энэ удаагийн сонгуулийн үр дүн Молдов улс цаашдаа Европыг дагах уу, Орос улсын нөлөөнд үлдэх үү гэдгийг шийдэж байна гэхэд болно. Гадаадад дүрвэсэн 260,000 орчим Молдовчуудын үнэмлэхүй олонх нь Сандуг сонгосон тухай мэдээлжээ.
2016 оны сонгуулиар Додон Сандуг 5 орчим нэгж хувийн илүү саналаар ялж байсан юм. Гэхдээ энэ сонгуулийг шударга бус, маргаантай болсон гэж үздэг.
48 настай Майя Санду төр засгийнхаа авлигатай тэмцэж, Европын Холбоотой ойр хамтран ажиллахаа амлаж байгаа.
Харин Игорь Додон энх тайван, тогтвортой байдал, нийгмийн шударга ёс, загалмайн шашны үнэт зүйлсийн төлөө ажиллахаа амлаж байв. Тэр Европ болон Москватай ижил тэгш харилцах бодлогыг тунхаглаж байгаа.
3.5 сая хүн амтай Молдов нь өнөөдөр Европын хамгийн ядуу улсуудын нэгт тооцогддог. Коронавирусийн цар тахалд хүндээр нэрвэгдээд байгаа. Өнөөдрийн байдлаар тус улсад халдварын 89,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 2,000 гаруй хүн нас баржээ.
Молдов улсын ихэнх газар нутаг дэлхийн хоёр дугаар дайныг хүртэл Румын улсын хэсэг байгаад дайны дараа Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсон юм. Хүн амын ихэнх хэсэг нь румын үндэстнүүд.
1990-ээд оны үед Молдовын зүүн хэсэгт салан тусгаарлах дайн гарч, Днестр мөрний зүүн талд Транснистрийн бүгд найрамдах улс байгуулагдаж байв. Уг улсыг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй, харин Москвагийн эрх баригчид дэмждэг юм.
Эх сурвалж: ТАСС, Radio Free Europe
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө