Дэлхий дахинд
“Apple” компани iPhone 12 асуудалтай болохыг хүлээн зөвшөөрлөө
Шинэ загварын iPhone 12 утас сонсголын аппаратын ажиллагааг тасалдуулж болзошгүй гэж АНУ-ын “Apple” компани мэдэгджээ.
Сонсголын бэрхшээлтэй хэрэглэгчдэд зориулсан iPhone 12 утас болон дагалдах хэрэгслүүд гаднын шуугиан эсвэл огцом чанга шуугиан гаргаж магадгүй гэж тус компани анхааруулсан байна. “Apple” компанийн инженерүүд шинэчилсэн загвар гарахад энэ хүндрэлийг шийднэ гэж амлажээ. Үүнээс өмнө iPhone 12 загварын хэрэглэгчид шинэ загварын утасны корпусын хэлбэр хэрэглэхэд таатай бус байна гэсэн гомдол гаргасан байна. “Apple”-ийн шинэ бүтээгдэхүүний корпусын хурц ирмэг алганд мөр үлдээхээс гадна гарын алгыг зүссэн тохиолдол хүртэл гарч байжээ.
Өнгөрсөн сарын 13-нд “Apple” компани iPhone 12, iPhone 12 Mini, iPhone 12 Pro мөн iPhone 12 Pro Max зэрэг дөрвөн шинэ загвар танилцуулсан билээ. Эдгээр загвар бүгд 5G сүлжээг дэмждэгээс гадна A14 Bionic процессороор тоноглогджээ. Энэхүү процессор нь тус компанийн түүхэн дэх хамгийн хүчтэй процессор юм гэж тус компани мэдэгдсэн билээ. iPhone 12 загварын камер нь гэрлийн өөдөөс зураг авах боломжийг бүрдүүлсэн HDR 3 шинэ үйлдэлтэй. Шинэ загварын чихэвч, цэнэглэгчийг тусад нь борлуулах гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр12 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр12 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент1 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ