Дэлхий дахинд
Цар тахал эхэснээс хойш АНУ-д 1 сая гаруй хүүхэд халдвар авчээ
Коронавирусийн халдварын тархалт эхэлснээс хойш АНУ-д 18-аас доош насны 1 сая гаруй хүүхдээс халдвар илэрсэн талаар Америкийн хүүхдийн эмч нарын академи болон Хүүхдийн эмнэлгийн холбооноос мэдээлсэн байна.
“Цар тахал эхэлснээс хойш арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар нийт 1 039 464 хүүхдийн шинжилгээнд Covid-19 илэрсэн. Мөн арваннэгдүгээр сарын 12 хүртэлх нэг долоо хоногийн хугацаанд 111 946 хүүхдээс коронавирус шинээр илэрсэн нь цар тахал эхэлснээс хойших долоо хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол байсан” гэжээ.
Хүүхдүүдийн дунд өвчлөл харьцангуй бага, нас баралт ховор байгаа хэдий ч эмч мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл мэндэд урт хугацаандаа коронавирусээс үүдэлтэй сөрөг үр дагавар гарч болох эсэхийг судлахыг эрдэмтдээс хүссэн байна.
Цар тахал эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар АНУ-д нийт 11 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нийт 4 сая гаруй хүн эдгэрсэн бол 246 мянган хүн амиа алджээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хөл хорио тогтоохоос илүүтэй ирээдүйд гарах вакцинд итгэл найдвар тавьж байгаа аж. Америкийн хүүхдийн эмч нарын академи Covid-19-ийн эсрэг вакцины туршилтад хүүхдүүдийг хамруулахыг зөвлөжээ.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр12 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр12 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент1 цаг өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ