Дэлхий дахинд
Коронавирусээс болж дэлхийн эдийн засаг нэг их наяд доллар алдана
Шинэ төрлийн коронавирусын дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засаг энэ 2020 онд нэг их наяд гаруй ам.долларын алдагдалд орно гэж Oxford Economics-ийн шинжээчид тооцоолсон байна. Шинжээчид энэ өвчний тархалтыг “нэг их удаан үргэлжлэхгүй, гэхдээ маш их хохирол учруулна” гэж байна.
Улмаар АНУ болон Европын орнуудын эдийн засагт хямрал нүүрлэнэ гэнэ. Oxford Economics-ийн шинжээчдийн үзэж байгаагаар өөр нэг хувилбар нь вирусын тархалт зөвхөн Азиар хязгаарлагдах юм бол дэлхийн эдийн засагт 0.4 их наяд буюу манай гаргийн Дотоодын нийт бүтээгдхүүний 0.5 хувийн хохирол учрах юм байна.
Энэ бүх хохирол нь аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчин, ажилчид ажилдаа гарахгүй байх, үйлдвэрлэл багасах, аялал жуулчлалын урсгал багасах, бараа бүтээгдхүүний нийлүүлэлт буурах, худалдаа хөрөнгө оруулалт багасахтай холбоотой гарна гэж Bloomberg-ийн судалгаанд дурдсан байна.
Улс орнуудын засгийн газар, төв банкууд болохоор коронавирусын халдвар дэлхийн эдийн засагт нэг их хүчтэй нөлөөлөхгүй, өвчин гарсны дараагаар энэ бүхнийг ядах юмгүй залруулна гэж тооцоолж байгаа нь ташаарал гэж Bloomberg цааш нь бичсэн байна. Одоогоор бүр дэгдэлтийн хэмжээнд хүрчихээгүй ч шинэ коронавирусын халдвар “ноцтой сэтгэл түгшээнэ” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Олон улсын валютын сан бас шинэ төрлийн коронавирусын тархалтаас болон дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь буурч энэ 2020 онд ердөө 0.1 хувь болно гэсэн гутрангуй таамаг гаргасныг Bloomberg бичсэн байна. Швейцарын UBS банкны төлөөлөгч Аксель Вебер мөн 2019 оны аравдугаар сард, өөрөөр хэлбэл коронавирусын халдвар тархаж эхлээгүй байхад дэлхийн Дотоодын нийт бүтээгдхүүн нэг хувиар буурна гэсэн нь хамгийн бодитой дүгнэлт байжээ.
Bloomberg-т бичсэнээр бол шинэ коронавирусын халдварын тархалт нь зөвхөн энэ өвчин дэлгэрсэн орнуудад төдийгүй бусад улс орнуудын эдийн засагт ч хүчтэй нөлөөлнө гэж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм9 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр9 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Энтертайнмент8 мин өмнө
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ