Эдийн засаг
“Банкуудын салбарыг цөөн тоогоор ажиллуулахаар ярилцаж байна”
Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 1-н болгож, сунгасан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкуудын зүгээс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг салбар, нэгжүүдээ дээр дурдсан хугацаанд ажиллуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авахыг уриалж буй.
Хэдийгээр банк хоорондын төлбөр тооцоо хэвийн явагдаж байгаа ч цахим банк, карт ашигладаггүй иргэдийн хувьд байрны мөнгө буюу ус, дулаан, интернэтийн хэрэглээний төлбөрөө хэрхэн төлөх вэ, компаниуд ажилчдынхаа цалин зэргийг шилжүүлэхэд тодорхойгүй байдал үүсээд байна.
Уг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотойгоор 11 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа иргэдэд доголдолгүй үйлчилнэ гэсний дотор банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа хамаарч байгаа юм.
Улсын Онцгой комиссоос “Монголын банкнуудын холбоо /МБХ/ Монголбанкинд мэдэгдэхдээ энэ сарын 17-ныг дуустал цахимаар ажиллана гэсэн. Одоогоор нэг ч банк ажиллаагүй байна. УОК-д хандаж тодорхой өрөөгөөр үйлчлэх зөвшөөрөл авсан. Энэ бол Монголын банкнуудын холбооны мэдэх асуудал” хэмээсэн.
ИРГЭД БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 86 ХУВИЙГ ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ
Тэгвэл Монголын банкнуудын холбоо “Мэдээж заавал банкны салбар тооцооны нэгж дээр хийгддэг үйлчилгээ гэж бий. Тиймээс зайлшгүй шаардлагатай тохиолдолд банкнуудын салбарыг цөөн тоогоор ажиллуулах талаар ярилцаж байна. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй. Банкуудын хувьд салбар, тооцооны нэгж, мобайл банк, интернэт банк, гар утасны аппликэйшн, пос болон АТМ төхөөрөмж зэрэг олон сувгаар үйлчилгээгээ хүргэдэг. Иргэд банкны үйлчилгээний 86 хувийг цахимаар авах боломжтой. Харин салбар тооцооны нэгж дээр хийгддэг гүйлгээний тоо нь нийт гүйлгээний 14 хувийг бүрдүүлдэг” гэх хариултыг өглөө.
ИХ ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХ ТОХИОЛДОЛД БҮХ БАНКУУДЫН ТӨВ ОФФИС АЖИЛЛАЖ БАЙНА
Монголбанкны хувьд “Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисст арилжааны банкуудын зарим салбарууд халдвар хамгааллын дэглэм дор, цөөн хүн хүлээж авч, иргэдэд үйлчлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг хүргүүлсэн. Одоохондоо ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Гэхдээ иргэд байрны мөнгөө төлөх, байгууллагууд ажилчдынхаа цалинг тавихдаа банк орох шаардлагагүй. Энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой. Харин их дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд бүх банкуудын төв оффис цөөн тооны хүн хүлээж авах зохицуулалтаар ажиллаж байна”гэлээ.
Эс бөгөөс, цахимаар төлбөр тооцоо хийдэггүй иргэдийн хувьд цаг хугацаандаа багтаан байрны төлбөрөө төлж чадахгүйгээс болж, цахилгаан, интернэтээ таслуулах нөхцөл байдал үүсээд байна гэхэд буруудахгүй болов уу.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм35 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм33 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ