Эдийн засаг
Ж.Ганбаатар: Гааль, НӨАТ-аас чөлөөлдөг ч амьдрал дээр үнэтэй болоод байна
УИХ-ын чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Энэ төсөлд будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай тусгасан юм. Өмнө нь уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн билээ.
Хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ, гаалийн татвараас чөлөөлснөөр тухайн бүтээгдэхүүн яг хэдэн төгрөгөөр буурахыг хэлэх боломжгүй. Энэ хуулийг баталснаар үнэ өсөхгүй, нөөцийг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг хууль амьдрал дээр хэрхэн хэрэгждэг талаар тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлдөг ч амьдрал дээр үнэтэй болчихдог процессыг тайлбарлав.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Гааль, НӨАТ-ын татварыг чөлөөлөхдөө цаашид анхаарах нэг зүйл бий. Бид зөвхөн чөлөөлөөд орхидог. ХХААХҮ-ийн яам бол НӨАТ-ын татварын тайлан гаргаж үзээгүй болохоор мэдэхгүй байх. Татварынхан байсан бол асуумаар байгаа юм. Мөнгө төлдөг бол НӨАТ-ын баримт бичиж өгдөг байх ёстой. Өмнө нь чөлөөлсөн компаниуд ийм зүйл байхгүй байгаа. Чөлөөлсөн компаниудын өмнөөс ЖДҮ эрхэлж байгаа хүмүүс баримт өгч байгаа, аж ахуй нэгж нь өмнөөс нь төлж байгаа шүү. Би үүнийг Сангийн сайдад хэлсэн ч Сангийд сайд ойлгомжгүй байдлаар тайлбарлаад өнгөрсөн. НӨАТ-аас чөлөөлж байгаа бол бүх байгууллага НӨАТ-ын баримт бичиж өгөх ёстой гэдэг зарчмаа бариарай. НӨАТ-аас чөлөөлөгдсөн гээд баримт бичиж өгөхгүй байгаагаа болих хэрэгтэй. Би нарийн юм яриад байна шүү. НӨАТ, гаалийн татвараас чөлөөлж байгаа ч наадах чинь хэрэглэгчийн гар дээр ирээд үнэтэй болох процесс шүү.
ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан:
-Таны хэлж байгаатай санал нэг байна. Сангийн яамтай санал солилцож хамтран ажиллана.
-УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-НӨАТ-аас чөлөөлөгдөж байгаа бол төр буцаагаад тэр компанитай өөрөө харьцах ёстой. Чөлөөлсөн байгууллага өөрөө НӨАТ-ын баримтаа иргэдэд бичиж өгдөг байх ёстой. Ингэхгүй бол наадах чинь цаашид бүр хавтгайрна шүү.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм59 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм38 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм34 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент13 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо