Дэлхий дахинд
Калифорнийн сүмүүд тайчих клуб болон хувирч байна
Калифорнид үйл ажиллагаа явуулдаг хоёр ч том сүм маргааш (2020.11.29)-аас эхлэн тайчих клуб болохоор шийджээ. Учир нь мужийн удирдлагууд хөл хорио гэх шалтгаанаар сүмүүдийг хаасан ч тайчих клубүүдийг онгорхой үлдээсэн аж.
Мэдээж дээрх сүмүүд жинхэнээсээ тайчих клуб болон хувирахгүй бөгөөд энэ нь ердөө эрх баригчдын утгагүй шийдвэрийг эсэргүүцэж буйг харуулах гэсэн хөгжилтэй арга юм байна. Нэгэнт тайчих клуб болсных хоёр сүм маргаашийн цуглаан эхлэхээс өмнө тайчих үзүүлбэр үзүүлэх ажээ. Сүмийн номлогчид тайзан дээр гарч ирэн хүрмээ тайлж, зангиагаа үзэгч олон руу шидэх зэрэг үйлдэл хийхээр төлөвлөсөн байна.
Сүмийн ахлах номлогч Жарген Мэттьюсус “Сүмүүдийг хаасан. Гэхдээ тайчих клубүүдийг зүгээр өнгөрөөлөө. Эрх баригчид маань тайчих клуб бол зайлшгүй анхдагч хэрэгцээ хэмээн үзсэн бололтой. Тиймээс бид ч гэсэн тайчих клуб ажиллуулахаар шийдлээ. Гэхдээ манай тайчих клуб гэр бүлийн бүх гишүүн зочилж болдгоороо онцлог. Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл зүрхнээс муу бүхнийг нь тайчна” хэмээн ярьжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө