Дэлхий дахинд
ОХУ гадаад оюутнуудаа хасаж эхэллээ
Цар тахлын үеийн хөл хорионы улмаас нутагтаа хариад ОХУ-д буцан ирж чадахгүй болсон гадаад оюутнуудыг Оросын их, дээд сургуулиуд хасаж эхэлжээ.
Mash Telegram сувагт бичсэнээр одоогийн байдлаар гадаадын 2000 гаруй оюутан ОХУ-ын Засгийн газарт хандан, сургуульдаа үргэлжлүүлэн суралцах бололцоо олгохыг хүсжээ. Тэд улс оронд нь хил хаасан, хөл хорионы дэглэм үйлчилж байгаагаас сургуульдаа буцан очиж чадахгүй байгаа юм. Мөн олон оюутан зайнаас суралцах боломж байхгүй байгаагаас гадна онлайн сургалтын чанар муу байгаа гэж шүүмжилсэн оюутан ч байна. Тэдний дунд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутнууд ч байгаа бөгөөд Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад гомдол мэдүүлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр10 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр10 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө