Бусад
Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт зохион байгууллаа

Говьсүмбэр аймагт төрийн жинхэнэ албаны тусгай шалгалтыг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Тус шалгалтын хүрээнд Орон нутгийн өмчийн газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын газрын удирдлагын хэлтсийн дарга, Мал эмнэлэгийн газрын Мал эмнэлэгийн тасаг, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж болон дотоод хяналт, шилжилт хөдөлгөөн баталгаажуулалт, эмийн хяналт хариуцсан улсын ахлах байцаагч гэсэн 8 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарласанаас 5 ажлын байранд тус бүр нэг, нийт таван иргэн бүртгүүлж, шалгалтанд орж, тэнцлээ. Үүнд:
- Аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын сул орон тоонд Даваажавын Батцэцэг
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд Энхтайвангийн Мөнхзул
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны даргын сул орон тоонд Эрдэнэ-Очирын Түвшинзаяа
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын сул орон тоонд Баяжихын Гандулам
- Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга бөгөөд аймгийн ерөнхий мал зүйчийн сул орон тоонд А.Баярмаа нар тус тус тэнцсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар шалгалтын дүн мэдээг хэлэлцэн, дээрх иргэдийг холбогдох албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүллээ.

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Улс төр6 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг6 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр6 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр6 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм3 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав