Нийгэм
БЗД-ийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнээс ХАЛДВАР илэрчээ
Эрүүл мэндийн яамны 11:00 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн тавьсан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүн ирсэн. Тухайн хүнд тест тавьж үзэхэд эерэг хариу гарсан учраас тэр дор нь тусгаарлан, ХӨСҮТ-д мэдэгдсэн. Улмаар Шуурхай баг очиж, PCR шинжилгээ авч, хариу эерэг гарсан тул маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-д авчирсан. Дүүргийн эмнэлгүүд бүгд тусгаарлан ажиглах байртай байгаа. Лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тэдгээр байруудад тусгаарлаж, эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлнэ. Хяналтын горимын дагуу Баянзүрх дүүргийн эмнэлэгт тусгаарлагдсан иргэнд үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийг 14 хоног ажиглан тусгаарлана. Тэдгээр хүмүүсийн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэсэн хариулт өгсөн юм.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнөөдийн байдлаар,
- Улсын хэмжээнд гарсан коронавирусний есөн голомтод бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын хавьтлын 4179 хүнийг тандалт, шинжилгээнд хамруулжээ.
- Шинжилгээний цэгүүдэд нийт 180734 иргэн очиж, коронавирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагджээ.
- Шинжилгээ өгсөн 180734 иргэний 127623-ынх нь хариу сөрөг гарсан.
- Үлдсэн 53111 иргэний шинжилгээг нягталж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
- Улаанбаатарт – 7
- Сэлэнгэ аймагт – 1
- Архангай аймагт – 1
- Говьсүмбэр аймагт – 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар
(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
- Улаанбаатар хот – 84
- Сэлэнгэ аймаг – 180
- Дархан-Уул аймаг – 44
- Орхон аймаг – 22
- Дорноговь аймаг – 21
- Говьсүмбэр аймаг – 4
- Архангай аймаг -3
Нийгэм
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор нийслэл болон дүүргийн санхүүжилтээр “Сүүн дархлаа” зорилтот төслийг нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуульд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 19300 суралцагчийг хамруулан 7 хоногийн 2-3 өдөрт тогтмол сүү өгч эхэллээ.
Ингэснээр хүүхдийн бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжин, тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.
Төслийг хэрэгжүүлснээр суралцагчийн дархлаа сайжирч, сурах идэвх нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн тандалт судалгааг хийж, цаашид төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох аж.
Түүнчлэн хүүхдийн бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах ач холбогдолтой.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид бодит дэмжлэг болно гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.
-
Улс төр24 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна
-
Нийгэм24 цаг өмнө
“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна
-
Улс төр24 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа
-
Улс төр21 цаг өмнө
БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ
-
Бусад21 цаг өмнө
ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ