Дэлхий дахинд
Шуурхай мэдээ: Их Британи “Pfizer”-ийн вакциныг зөвшөөрлөө
Их Британи улс “Pfizer/BioNTech” компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс боллоо. Мөн ингэснээр энэхүү вакцин нь Covid-19-ийн эсрэг вакцинуудаас олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн анхны вакцин болох юм. Тус улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын албанаас уг вакциныг аюлгүй гэж үзсэн учраас зөвшөөрөл олгожээ. Их Британи одоогоор 40 сая тунг захиалаад байгаа ба ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлэх юм байна. Энэ нь 20 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээ юм.
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцины туршилтад 43 мянган хүн оролцсоноос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг хийх шаардлагатай ба -70 хэмийн хүйтэнд зургаан сар хүртэл хадгалах боломжтой бол өрөөний температурт тав хүртэл хоног хадгалах боломжтой аж.
Тээвэрлэлт, хадгалалтын хувьд бусад вакцинуудаас илүү онцгой нөхцөл шаардаж байгаа учир зарим улс орнуудад хүргэхэд хүндрэлтэй. Энэ вакциныг Европын Холбоо хамгийн их буюу 300 сая тун, АНУ 100 сая тун, Япон 120 сая, Их Британи, Канад, Австрали, Чили улсууд дор хаяж 10 сая тун авахаар урьдчилан тохиролцжээ. Үнийн хувьд тун тус бүр нь 20 ам.доллараар зарагдах төлөвтэй байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө