Дэлхий дахинд
Якутад гар ариутгагчинд хордсон найман хүн нас баржээ
Якутад хэд хоногийн өмнө есөн хүн гар ариутгагч ууж хорджээ. Тэднээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр найм болсон талаар мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.
Тэдэнд яаж ч эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй гэнэ. Ариутгагч уусан хүмүүсийн дотор эрхтэн нь гэмтэж, сэхээнд байсаар нас барсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ.
Тэгвэл гар ариутгагчинд хордсон ес дэх хүний биеийн байдал сайжирч, ухаан орсон байна.
Якутад хордсон есөн хүн таван литрийн канистр бүхий спирт агуулсан гар ариутгагчийг уужээ. Үүний маргааш нь гурав нь нас барж, хэд хоногийн дараа хоёр нь гэх зэргээр нэмэгдсээр найм нь нас барсан байна. Уг гар ариутгагчийг худалдаанаас татжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө