Дэлхий дахинд
Номхон далайн доор асар том супер галт уул байж болзошгүй
Алеутын арлуудын зарим жижиг арал болон тэдгээрт байрлах зурган том галт уул үнэн хэрэгтээ нэгэн асар том супер галт уулын хэсэг нь байж болзошгүй гэж геологичид таамаглаж байна.
Аляскийн баруун эрэг орчим байрладаг Алеутын арлын нум дэлхий дээрх хамгийн идэвхтэй галт уулын бүсүүдийн нэг юм. Эрдэмтдийн тооцоолсноор, энэ бүсэд 70 гаруй идэвхтэй галт уул 2.5 мянган км үргэлжилсэн зурвасын дагуу байрладаг байна. Хамгийн “тайван бус” галт уул Кливлэнд сүүлийн жилүүдэд эрс идэвхжиж байна. Сүүлийн 200 жилд эл галт уул 22 удаа дэлбэрснээс сүүлийн найман удаагийн дэлбэрэлт 2009-2017 оны хооронд бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Карнегийн нэрэмжит Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Алеутын арлын нумыг судалжээ. Судалгааны дүнд Кливлэнд, Карлайл, Герберт, Кагамил, Тана болон Ульяга зэрэг зургаан галт уул нь Номхон далайн усан доор нуугдаж буй асар том супер галт уулын нэгэн хэсэг гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Эдгээр галт уулсын байрлаж буй арлуудын доор супер галт уулын хоолой бий гэж эрдэмтэд үзэж байна. Эл супер галт уулын хэмжээг Йеллоустоны супер галт уултай харьцуулам асар том гэсэн таамаг дэвшүүлжээ. Эрдэмтэд ойрын үед далайн ёроолын бүтэц, чулуулгийн бүтцийг шинжилж мөн бусад шаардлагатай мэдээллийг баяжуулснаар энэ таамгийг батжуулна гэж найдаж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр8 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр8 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө