Дэлхий дахинд
Сүүлийн 20 жил хүний дундаж наслалт зурган жилээр нэмэгджээ
Сүүлийн 20 жил дэлхийн хүн амын дундаж наслалт дунджаар зургаан жилээр нэмэгдсэн хэдий ч халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт мөн өссөн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлын туслах Самира Асма мэдэгджээ.
Сүүлийн хорин жилд хүний дундаж наслалт 67-оос 73 жил болж уртассан. Энэ хугацаанд халдварт бус өвчлөл нас баралтын үндсэн шалтгаан болсон ба 10 хүн тутмын долоо нь ийм шалтгаанаар хорвоог орхисон байна. Зүрх судасны өвчний улмаас нас барсан хүмүүсийн тоо долоон саяас есөн сая болж өсжээ. Ингэхдээ үхэлд хүргэж буй халдварт бус гол 10 өвчний тоонд Альцгеймер болон тэнэгрэх өвчний бусад төрлүүд багтсан байна. Энэхүү жагсаалтын гуравт орсон Альцгеймер өвчний улмаас эмэгтэйчүүд (63 хувь) илүү нас баржээ.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэ, ХДХВ өвчний нөхцөл байдал сайжирсан нь улс орнууд эдгээр өвчинтэй тэмцэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч байгаатай холбоотой гэнэ. Эдгээр өвчний улмаас бага орлоготой улс орнуудад илүү олон хүн нас бардаг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сүүлийн 20 жилд нас баралтын үндсэн шалтгааныг тогтоох зорилгоор явуулсан судалгаанд 183 орон хамрагджээ. Ингэхдээ 160 гаруй төрлийн өвчин эмгэг, эдгээрийн хүн амын наслалтад үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Гэхдээ энэ судалгаанд КОВИД-19 өвчнийг хамруулаагүй хэдий ч 2021 онд ДЭМБ 1.5 сая хүний амийг авч одсон КОВИД-19 халдварт өвчний дэлхийн хүн амын нас баралтад шууд болон дам нөлөөллийн талаарх судалгааг гаргахаар төлөвлөжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр9 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм7 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө