Дэлхий дахинд
Оросын үндэсний төлбөрийн “Мир” систем БНСУ-д туршилтаа эхлүүллээ
ОХУ-ын үндэсний төлбөрийн “Мир” систем Өмнөд Солонгост туршилтын төслөө эхлүүллээ. Өмнөд Солонгосын талаас BC Card Co. Ltd компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.
Хамтарсан төслийг онлайн хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд бүхий л бэлтгэл ажлыг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан зайнаас хийсэн байна. BC Card компани 2021 оны эхний улиралд багтаан “Мир” картыг унших АТМ машины сүлжээ бий болгох, карт унших POS машинуудыг бэлтгэх ажээ.
“Оросын төлбөрийн “Мир” картаар Өмнөд Солонгост гүйлгээ хийх туршилтаа бид эхлүүллээ. Өмнөд Солонгос нь Оросын худалдааны чухал түншийн нэг юм. “Мир” картыг эзэмшигч хэн ч Өмнөд Солонгост картаараа саадгүй төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэх юм” хэмээн үндэсний төлбөрийн “Мир” системийн ерөнхий захирал Владимир Комлев РИА Новости-д хэллээ.
“Мир” систем нь өнөөдрийн байдлаар 265 банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнээс 151 нь “Мир” карт гаргах эрхтэй, 89 сая карт зэмшигчтэй том сүлжээ юм. “Мир” сүлжээний картаар Армян, Беларус, Киргиз, Узбекистан, Казахстан, Өмнөд Осети, Абхаз, Таджикистан, Турк, Вьетнамд үйлчлүүлэх боломжтой.
РИА НОВОСТИ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө