Дэлхий дахинд
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг хоёр дахь удаагаа хордуулахыг завджээ
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсаар удлаа. Тэрээр “новичок” хэмээх химийн бодисоор хордож, Германд үхлүүт хүргэгдсэнээс хойш 32 хоногийг эмнэлэгт өнгөрүүлсний 24 хоногт нь эрчимт эмчилгээнд хэвтэж эмчлүүлсэн юм.
Навалныйгийн зүгээс хордуулах үйл ажиллагааны цаана Ерөнхийлөгч В.Путинг байгаа хэмээн удаа дараа мэдэгдэж байв. Нэрт улс төрчийг хордуулсан нь энэ оны онцлох үйл явдал байсан гэж хэлж болно. Тэгвэл барууны тагнуулын албаныхан энэ үйл явдалтай холбоотой нэгэн ноцтой зүйлийг мэдээлжээ. Тодруулбал, түүнийг хордож, эмнэлэгт ухаангүй байх үеэр дахин нэг удаа хөнөөхийг завдсан хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдлийг иш татаж Их Британи, Герман тэргүүтэй орнуудын томоохон хэвлэл мөн “Times” сонинд “Кремлиэс Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хөнөөх эхний оролдлого бүтэлгүйтсэний дараа хоёр дахь удаагаа хордуулахыг оролдсон” тухай нийтлэл гарчээ.
Тухайн үед Навальный Сибирээс Москва руу онгоцоор зорчиж явсан бөгөөд биеийн байдал нь огцом муудсан тул ослын буулт хийсэн юм. Томск хотоос Москва руу нисэж явсан онгоц Омск хотод ослын буулт хийж, ухаангүй болсон Навальныйг эмнэлэгт хүргэхээс өмнө түргэн тусламжийн баг түүнд хордлогын эсрэг “атропин” хэмээх эмийг уулгасан аж. Гаднын хэвлэлүүдэд бичсэнээр тус эм нь түүнийг хөнөөх хоёр дахь оролдлогоос аварсан гэжээ.
Энэ тухай Британийн Хими, Биологи, Радиологи, Цөмийн мэргэжилтэн Хамиш де Бреттон-Гордон “Таймс” сонинд “Эмч нарын уулгасан атропин нь түүний амийг аварсан” гэсэн байна. Түүнчлэн Лийдсийн их сургуулийн хүрээлэн буй орчны хор судлалын профессор Аластейр Хэй “Новичокийн хоёр дахь тунг уувал үхэх магадлал мэдээж нэмэгдэнэ. Харин атропин ууснаар мэдрэлийн эмгэг үүсэхээс сэргийлж өгөх юм. Гэхдээ энэ нь тухайн хүнийг удаан хугацааны гүн “кома”-д оруулах өндөр магадлалтай” гэжээ.
А.Навальныйг новичокоор хордуулсан болохыг Германы мөрдөн байцаагчид болон Химийн зэвсгийг хориглох засгийн газар хоорондын байгууллага (OPCW) хоёулаа баталсан боловч Кремлиэс үүнийг үгүйсгэсэн хэвээр байгаа юм. Өнөөг хүртэл Германы байр суурьтай 50 гаруй орон нэгдсэн болохоо мэдэгджээ.
Эх сурвалж: Times, Sun, Deutsche Welle
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр6 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө