Дэлхий дахинд
БНСУ-ын АЙМШИГТ гэмт хэрэгтэн Чо Ду Суны хөдөлгөөн бүрийг ХЯНАНА
Бяцхан охины амьдралыг там болгон хувиргасан гэмт хэрэгтэн Чо Ду Сун 12 жилийн ялаа эдэлж дуусаад, дөрөв хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд суллагдлаа!!!
Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Ансан хотод 2008 онд болсон аймшигт хүчирхийллийн хэрэг дэлхийг сэртхийлгэсэн. Уг хэргийн талаар хийсэн “Hope” хэмээх уран сайхны киног ч дэлхий нийтээрээ зүрх шимшрэн үзсэн юм.
Хэргийг сөхвөл, 2008 оны нэгэн өглөө хичээлдээ явж байсан найман настай Со Вон (БНСУ-ын хэвлэлүүд охины нэрийг нууцалж, хэргийн талаар На Ёны хэрэг гэж бичдэг. Охиныг мөн Со Вон гэж нэрлэдэг ч түүний жинхэнэ нэр биш юм) охиныг 57 настай Чо Ду Сун гэгч согтуу эр зэрлэгээр хүчирхийлжээ. Охины бэлэг эрхтэн, анус, дотор эрхтэн гэмтэж, насан туршдаа гуурстай амьдрах болсон юм.
Гэмт хэрэгтэн охиныг сүмийн дэргэдэх хаягдсан нийтийн бие засах газарт хүчирхийлж, эсэргүүцсэн гэж зодож, боож, бие засах газарт живүүлэхийг оролджээ. На Ёныг амьсгал хураахад тун ойрхон байхад нь олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн юм.
Найман цаг үргэлжилсэн мэс заслын дараа нөхөн сэргээх үйл явц удаан хугацаанд өрнөсөн ба эмч нарын хэлснээр охины биед насан туршид эдгэхгүй гэмтэл учирчээ.
Цагдаа нар гэмт хэрэгтнийг гурав хоногийн дараа баривчилсан юм. Гэмт хэрэгтэн өмнө нь бэлгийн хүчирхийллийн шинж чанартай гэмт хэрэгт 17 удаа холбогдож, 1983 онд хүчингийн хэргээр гурван жилийн хорих ял сонсож байжээ.
Охины ар гэрийнхэн түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэхийг хүсэж, солонгосчууд дуу хоолойгоо нэгтгэн, цаазын ял шаардаж байлаа. Тухайн үед 400 мянга гаруй хүн гэмт хэрэгтнийг цаазлуулахыг хүсэж, гарын үсэг цуглуулсан юм.
Шүүх 2009 онд Чо Ду Сунд 12 жилийн ял оноосон нь түүний хийсэн хэрэгт дэндүү багадсан ял байв. Хэрэгтэн согтуу байсан, хийсэн хэргээ санахгүй байна гэж мэдүүлж байжээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хөдөлгөөн өрнүүлж, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ли Мён Бак хүртэл охиныг хамгаалан, дуу хоолойгоо өргөж байв.
Охины зургууд нь “Hope” киноны зураг болно.
Дараа нь На Ёны эцэг эх гэмт хэрэгтний өмгөөлөгчийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлж, охиныг нь сэтгэцийн өвчлөлд хүргэсэн гэжээ. Мөн шууд мэс заслын дараа охиныг удаан хугацаагаар байцааж, хэргийн талаар дөрвөн удаа давтан ярихад хүргэж, эмнэлэгт хүмүүсийн дэргэд байцаасан гэж гомдол мэдүүлсний дараа Ерөнхий прокурор На Ёны эцэг, эхээс олон нийтийн өмнө уучлалт гуйж байлаа.
Энэ хэргээс есөн жилийн дараа 2017 онд БНСУ-д Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бэлгийн хүчирхийлэгчийг шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.
Бяцхан охины амьдралыг там болгон хувиргасан гэмт хэрэгтэн Чо Ду Сун 12 жилийн ялаа эдэлж дуусаад, дөрөв хоногийн өмнө буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд суллагдлаа.
БНСУ-ын иргэд түүнийг суллагдахад эгдүүцэж, онц ноцтой гэмт хэрэгтнийг суллах ёсгүй байсан хэмээн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Гэмт хэрэгтэн охины амьдарч буй дүүрэгт байдаг гэртээ амьдрах хүсэлт гаргасан тул На Ёны гэр бүл өөр дүүрэг рүү нүүжээ.
Чо Ду Суныг суллагдахаас өмнө гэрийнх нь ойролцоох 1 км зайд хаа сайгүй хяналтын камер суулгаж, хянагчийн байр бий болгожээ. Түүний зургийг онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг зарладаг сайтад таван жилийн турш байршуулж, хөдөлгөөн бүрийг нь хянах юм.
Өмнөд Солонгост хүчирхийлэгчийг шийтгэх хуульд өөрчлөлт оруулахад, олон нийтийг ухааруулахад “Hope” кино ихэд хувь нэмэр оруулсан гэгддэг.
БНСУ-ын найруулагч Ли Чон Ик энэхүү аймшигт хэргийн талаар өгүүлэх “Hope” киног 2013 онд хийсэн билээ. Тэрбээр “Аймшигт явдал нэгэнт болсны дараа охины гэр бүл өмнөх аз жаргалаа хэрхэн эргүүлж олж авах тухай, бие болон сэтгэлзүйн хүнд гэмтэл авсан охины амьдралыг байж болох хамгийн аз жаргалтайгаар харуулахыг хичээнэ” хэмээн киноныхоо талаар ярьж байжээ. Охины аавын дүрд тоглосон жүжигчин Соль Гён Гу дүрээ амьдруулахын тулд кинонд гардаг хувцсаа удаан хугацаанд өмсөж явсан бол охины ээжийн дүрийг бүтээсэн Ом Живон эхлээд өөрийгөө энэ хүнд дүрд тоглох хэмжээний хангалттай авьяасгүй гэж үзэн татгалзсан ч кино зохиолыг уншаад тоглохоор зориглон шийдсэн гэдэг.
Тэрбээр “Энэ аймшигт түүхийг заавал хүмүүст ярьж өгөх хэрэгтэй учраас зориг гарган, Со Воны ээжийн дүрийг бүтээсэн” гэжээ.
Ийнхүү аймшигт түүхийн талаар байж болох хамгийн аз жаргалтай дүрслэлийг өгүүлсэн “Hope” кино бүтсэн юм. Хүмүүст уг түүхийг мэдүүлж, хүчирхийллийн эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дэлхийг сэртхийлгэж, хүмүүсийг сэрээсэн энэхүү кино хоёр жилийн турш БНСУ-ын болон Олон улсын кино наадмаас нийт есөн шагнал хүртжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр7 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө