Энтертайнмент
Катар-2022: Монголын шигшээ 3-р сарын 30-нд Японыг хүлээн авна
Цар тахлын улмаас хойшлогдоод байсан Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд ирэх оны гуравдугаар сараас явагдаж эхэлнэ.
Манай шигшээ багийн багтсан F хэсэгт Японы баг 12 оноотой тэргүүлж байгаа.
Монголын шигшээ баг гуравдугаар сарын 25-нд Тажикистантай талбай дээр нь тоглоод мөн сарын 30-нд Японы багийн Улаанбаатар хотод хүлээн авах юм. Хэсгийн сүүлийн тоглолтоо зургаадугаар сарын 7-нд Бишкек хотод Киргизийн эсрэг хийх болно.
Азийн хөлбөмбөгийн холбооноос тус хэсгээс дараагийн шатанд ямар баг шалгарах вэ гэсэн санал асуулга явуулжээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.