Эдийн засаг
Б.Мөнгөнжигүүр: Өрсөлдөх чадварын тайлан бол уралдаан биш
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судалгааны мэргэжилтэн Б.Мөнгөнжигүүртэй ярилцлаа.
-Та бүхэн өрсөлдөх чадварын тайлан гаргахдаа хэдэн шалгуур үзүүлэлт ашиглаж байгаа вэ?
-Манай улсад аливаа шийдвэр гаргах, ажил эхлүүлэхэд судалгаанд үндэслэдэг шинэ соёл тогтож байна. Аливаа улс орон, аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн цаг үеийн хөгжлийн төвшин, давуу болон сул тал, боломжийг нь өрсөлдөх чадварын судалгаа гаргаж ирдэг. Хөгжлийг үнэлэхдээ ДНБ-ний хэмжээ эдийн засгийн өсөлтөөр хэмжин гаргаж болно. Гэхдээ өрсөлдөх чадварын судалгааолон шалгуур үзүүлэлтээр өргөн хүрээнд хэмждэг. Зөвхөн аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг авч үзэе. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтцийн хөгжил гэх дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд. судалдаг. Энэ дөрвөн үндсэн бүлэг дотроо тус бүр 4 дэд бүлэгтэй буюу, нийт 16 дэд бүлгийн 176 шалгуур үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварын индексийг тогтоодог. Ийм учраас аймаг орон нутгийн хөгжлийг олон талаас нь харьцуулан гаргаж ирж байгаа юм.
-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг хэзээнээс гаргаж эхлэв. Түүнийг тухайн орон нутгийн удирдлагууд ашиглаж чадаж байгаа юу?
-Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос эхлэн жил бүр тогтмол бэлтгэж байна. Энэ оны өрсөлдөх чадварын тайланг тун удахгүй танилцуулна. Өнгөрсөн найман жилд хийсэн судалгааг дүгнээд хэлбэл аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өсч байгаа. Аймаг орон нутгийн удирдлага, шийдвэр гаргах түвшны албан тушаалтнууд манай тайланг ашигладаг. Өөрөөр хэлбэл манай судалгаа тухайн аймаг, орон нутгийн ямар үзүүлэлт нь өссөн, буурснаа харж дүгнэлт хийн цааш ажиллах чиглэлээ судалгаанд үндэслэн тодорхойлох боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.
-Тэгвэл аймгуудад тулгамдаж буй нийтлэг ямар асуудал байна вэ?
-Жишээ нь баруун тайван аймагт Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдох, эрчим хүчний зэрэг асуудал бий. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэх гарц нь манай судалгаагаар тодорч харагддаг гэж хэлж болно. Манай төв аймгуудын өрсөлдөх чадварын тайланг бэлтгэн гаргахаас гадна 2014 оноос эхлэн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг жил бүр зохион байгуулж эхлэсэн. Тухайлбал, 2019 онд Ховд аймагт Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган зохион байгуулсан. Энэ чуулганд баруун таван аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар оролцсон. Тэд манай судалгааг жил бүр хүлээдэг гэдгээ илэрхийлж байсан. Учир нь нэн тэргүүнд шийдэх ямар асуудал байна, алдаа оноо юу байв гэдгээ харах гэдэг юм билээ. Манай аймаг дөрвөн үндсэн бүлгийн хувьд бусадтай харьцуулбал ямар байна вэ гэдгээ хардаг. Мөн 21 аймгаас хаана эрэмбэлэгдэж яваагаа харна. Үүнээс гадна бидний судалгаанд тулгарч буй саад бэрхшээлийг нь гаргаж өгсөн байдаг. Бас аймаг бүрийн давуу болон сул талыг тодорхойлж өгдөг.
-Өрсөлдөх чадвараар тэргүүлж байгаа болон сүүл мушгиж яваа ямар аймгууд байна вэ?
-Өрсөлдөх чадварын тайлан бол уралдаан биш. Байр эзлүүлээд эхний хэдэд нь медаль гардуулж шагнал өгдөггүй. Мөн сүүлд орсныг нь чичилж адлах гээд байгаа асуудал биш юм. Судалгаа хийж эхэлснээс хойш Орхон аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлж ирсэн. Өрсөлдөх чадварын ерөнхий индексээр тогтвортой дээгүүр эрэмбэлэгддэг аймгууд бий. Тухайлбал, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул зэрэг аймаг байна. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймаг өрсөлдөх чадвараар доогуур эрэмбэлэгдэж байгаа. Аймаг бүрт өнгөрсөн 1 жилд хамгийн их өссөн болон буурсан 25 үзүүлэлтийн хүснэгт бас гаргадаг. Эндээс тухайн аймаг алдаа, оноогоо харж болдог.
-Аймгуудын хувьд бизнес эрхлэх боломж ямар хэмжээнд байна вэ?
-Аймаг бүр харилцан адилгүй байдаг. Бид аймаг бүрээс бизнесийн 55 байгууллагын удирдах албан тушаалтнаас судалгаа авдаг. Зарим аймгийн бизнес эрхлэгчид төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээл олдоц муу, жинхэнэ хэрэгтэй хүнд очдоггүй, танил талаар явчихдаг гэсэн шүүмжлэл хэлдэг.
-Та дээр бүсийн өрсөлдөх чадварын чуулган зохион байгуулдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Аймаг орон нутаг ганцаараа хөгжихөөс илүү бүс нутгаараа хамтарч ажиллавал илүү давуу талтай байдаг. Жишээлбэл баруун бүсийн аймгууд тус бүрдээ цахилгаан станц барина гээд хөрөнгө оруулалт хийгээд явах нь оновчгүй биз дээ. Тэнд үр ашиггүй хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Харин хамтраад нэг томоохон цахилгаан станц баривал илүү үр дүнтэй болно. Энэ үүднээс бүсийн өрсөлдөх чадварын чуулган зохион байгуулж хамтын ажиллагаанд нь дэм болж өгдөг.
-Судалгаа хийхдээ ямар аргачлал ашиглаж байна вэ?
-Манай байгууллага Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн түнш байгууллага юм. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсын талаарх мэдээ мэдээллийг тэдний аргачлалын дагуу бэлтгэн хүргэдэг. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн судалгааны аргачлалыг ашиглаж Аймгуудын болон Улаанбаатар хотын Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааг хийдэг. Өөрөөр хэлбэл улс орнуудын өрсөлдөх чадварын харьцуулан гаргадаг аргачлалаар 21 аймгийн өрсөлдөх чадварыг тогтоож байна гэсэн үг.
Т.ЖАНЦАН
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд35 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр31 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав