Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2020.01.10/ оройн 23.00 цагт ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг  хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын  талаар албан хаагчидтай ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонсож ажиллалаа.

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж,

цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг бөгөөд, GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянан, удирдлагаар хангах зорилгоор анх 2007 онд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” нэртэйгээр байгуулагдсан бол хожим 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар болон Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн албадыг нэгтгэн бүтэц, орон тоог баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулагдсан түүхтэй аж.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа.

Тэрбээр “Баасан гарагт манай төвд хандан ирэх дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал цөөнгүй бий. Одоогоор 103 буюу  яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машинуудын хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцануй түргэн очдог бол 103, 105-ын автомашинууд замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.

Хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн зүгээс дуудлага ирэхдээ удаан байна, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэт арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг олон  гомдлыг бидэнд мэдэгддэг. Мэдээжийн хэрэг дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын  ачаалал ихтэй байдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.

Мөн Хотын дарга яаралтай түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй холбогдон “Та дуудлага өгсөн юм байна. Хотын дарга С.Амарсайхан тантай ярьж байна

Би өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр ажиллаж байгаа, тус байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. Та 22:30 цагт та дуудлага өгсөн юм байна. Одоогоор дуудлага очоогүй байгаа юу. Өвчтөний биеийн байдал ямар байна. Замын ачааллаас болоод дуудлага жаахан саатсан бололтой. Удахгүй очно гэлээ. Та санал хүсэлтээ хэлээрэй” гэлээ.

 

Энэ жил яаралтай тусламж үйчилгээний автомашины парк шинэчлэлтэд анхаарна

Хотын даргын тус төвд ажиллаж байгаа тухай мэдээллийг аваад тус төвийн удирдлагууд хүрэлцэн ирж, хамтдаа ажлын ширээний хойно сууж, ажил хэргийн асуудлаар санал солилцлоо. Тус уулзалтад ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвасүрэн, тус төвийн Захиргааны хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаяр, Шуурхай удирдлагын хэлтсийн 103 төвийн дарга, цагдаагийн хошууч Т.Бат-Идэр,  Шуурхай удирдлагын хэлтсийн 102 төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Хишигбаатар оролцлоо.

Хурандаа О.Зоригт   “Бид дуудлагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны 01 сараас эхлэн дуудлага өгсөн иргэнд эргээд мессэжээр хариу өгдөг зохицуулалтыг туршилтаар хэрэгжүүлээд явж байна.

Удахгүй техник технологийн асуудлаа шийдээд дуудлага өгсөн бүх иргэдэд өгсөн дуудлага нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгдөг болно” гэв. Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхний ажлын онцлог, ачааллыг бид сайн ойлгож байгаа. Улсын хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор  шийдвэрлэх олон асуудал бий. Түүний нэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх асуудал. Иргэд яарч, сандарсан, өвдөж зовсон үедээ эмнэлэг, цагдаа,  онцгойгийнхонд ханддаг. Тиймээс бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, амар тайван орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг энэ гурван байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Тийм ч учраас бид оны өмнө Нийслэлийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн автомашины парк шинэчлэлтэд зориулж туулах чадвар сайтай 19 автомашиныг шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд 180 гаруй автомашин байх ёстойгоос өдгөө  45 автомашин үйлчилгээнд явж байгаа. Тиймээс цаашид түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн асуудлыг судлан шийдвэрлэхийг зорьж байна. Мөн дуудлага шуурхай очдог болохын тулд хотын хаягжилтыг тодорхой болгох ажлыг хэрэгжүүлнэ. Мөн Улаанбаатарын камержуулалтыг сайжруулах асуудлыг бид Засгийн газар, салбарын яам, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шийдвэрлэхээр төлөвлөж байна” гэв.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Хотын зүгээс хөдөлгөөнт эргүүлүүдэд олгосон Лада маркийн шинэ машинууд гэр хороололд явахад зам голохгүй үнэхээр тохиромжтой байгааг Хотын даргад уламжилж, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, техникийн шийдлийг боловсронгуй болгоход анхаарахаар болсонд талархал илэрхийлээд албан хаагчдын орон сууцны хөтөлбөрийн өөрсдийн боломжоор  хэрэгжүүлэхийг зорьж байгаа, энэ асуудлын хүрээнд тулгараад байгаа  газар болон бусад асуудалд анхаарч өгөх”-ийг хүссэнээр ажил хэргийн уулзалт өндөрлөлөө.

Дашрамд дурьдахад иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр үүрэг гүйцэтгэж байгаа 103,  Цагдаа, Онцгой, гал командын автомашинд зам тавьж өгөөрэй гэдгийг хүсэх байна.

Та мэдээний live  үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим